МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.09.20/ хуралдаж, нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшигчийг тодруулжээ. Тодруулбал, Удирдах зөвлөлийн хуралд нийт 15 гишүүн оролцсон бөгөөд нийслэлийн МАН-ын хорооны дарга С.Батболдыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу есөн гишүүн дэмжжээ. Харин Хотын дарга асан Ц.Батбаяр нийслэлийн намын даргад өрсөлдөхгүй гэдгээ Удирдах зөвлөлд мэдэгдсэн байна.
Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал маргааш өглөө 09.00 цагт Монголын хүүхдийн ордонд болох юм.