Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөгчийн хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөгчийн хэн нь хэн бэ?

Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөгчийн хэн нь хэн бэ?

Нийслэлийн МАН-ын 34 бага хурал болж байна. Энэ удаагийн хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох сонгууль явагдах бөгөөд энэ албан тушаалд Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар нар өрсөлдөхөөр болж байна. Су.Батболдыг бол МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшүүлж байгаа бол Д.Сумъяабазар заалнаас нэр дэвшиж байгаа юм.

СУ. БАТБОЛД: 1968 онд төрсөн.

-1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 1 дүгээр дунд сургуулийг төгссөн.

-1990 онд ХААДС-ийг инженер-багш мэргэжлээр дүүргэсэн.

-1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер мэргэжлээр,

-2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн техникийн ухааны магистр, 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

-УИХ-ын 1996-2000, 2000-2004, 2004-2008, 2008-2012 оны сонгуульд дөрвөн удаа сонгогдсон туршлагатай улс төрч. УИХ-ын Байнгын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан.

УЛС ТӨРИЙН ФРАКЦ:

-Төв аймгийн уугуул ч МАН-ын хотын фракцийн хүн гэгддэг.

 МАН дангаараа Засгийн эрх барьж буй 2016 оноос хойш Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хувиар хийсэн таван том ажил:

  1. 2016 оны эхний 6 сард Улаанбаатар хотын Захирагчийн алба концессын гэрээ, аж ахуйн нэгжүүдийн хийсэн ажлын хөлс зэргээс бүтсэн 100 орчим тэрбум төгрөгийн өрөнд орсон байлаа. 2018 он гэхэд энэ өрийг бүрэн барагдуулж, Улаанбаатар хот өргүй боллоо.
  1. Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт болгож, төвлрөлийг сааруулах ажлын хүрээнд Яармагт байгуулах шинэ төвд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг нэг дор шилжүүлэн байршуулах судалгаа, төлөвлөлтийг хийж, НИТХ-д танилцуулахад бэлэн болсон байна.
  1. Төрийн үйлчилгээний чанар хүртээмж, стандартыг сайжруулах, иргэдэд саад бэрхшээлгүй хүргэх зорилгоор Нийслэлээс үзүүлж байгаа 55 үйлчилгээг цахимжуулах ажлын бэлтгэл хийгдээд дуусах шатандаа орж байна. Улаанбаатарт нэг цэгийн үйлчилгээний 4 супермаркет бий. Хороод 7 төрлийн үйлчилгээ авч байгаа. “Гэрэгэ” цахим төлбөрийн машин ашиглалтад орсны дараа иргэд үүгээр 30 төрлийн үйлчилгээ авдаг болох аж.
  1. Газрын реформыг зоригтой явуулсан. Нийслэлд цахим бирж ажиллаж эхэлсэн. Орон сууцны гэр хорооллын барилгуудын дунд болон цэцэрлэгийн орчимд барилга барих ажлыг Хотын даргын захирамжаар бүрэн зогсоож, ийм газарт олгогдсон газар эзэмших, ашиглах эрхийг цуцлаад байгаа. Одоогоор 16.2 га газар ийм байдлаар чөлөөлөгджээ.
  1. 2016 оны хоёрдугаар хагасаас Улаанбаатар хотын дэд бүтцэд мэдэгдэхүйц ахиц гарсан. Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц, Туул гол дээрх Яармагийн шинэ гүүрийн барилга, Баянзүрхийн 321 метр урт гүүр зэрэг байгууламжууд 60 жилийн дараа шинэчлэгдэж байгаа. Гэр хорооллуудыг орон сууцжуулахад чиглэсэн “Дэд бүтцийн төв”, “Сервис центер” зэрэг төсөл хэрэгжиж байгаа. Гэр хорооллын иргэд төслийн ирээдүйг сайнаар харж байгаа.

Д.СУМЪЯАБАЗАР: 1974 онд төрсөн.

  • 1991 онд нийслэлийн 77 дугаар дунд сургууль
  • 2005 онд ШУТИС-ийн Компьютер техник менежментийн сургуулийг төгссөн. Үндэсний бөхийн тамирчин. Чөлөөт бөхөөр олимпийн наадамд оролцож байсан.

АЖЛЫН ТУРШЛАГА:

  • 2008-2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшин сонгогдсон.
  • 2012 болон 2016 онд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшин УИХ-д сонгогдсон.
  • УИХ-д сонгогдохоосоо өмнө хувийн компанийн захирал
  • 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх зэрэг ажлыг хийж байсан.

УЛС ТӨРИЙН ФРАКЦ:

-2012-2016 онд МАН-ын аль нэгэн фракцитай нэгдэн ямар нэгэн улс төрийн шийдэл гаргаж байгаагүй. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн фракц, нэгдэл нь тодорхой болж эхэлсэн.

МАН дангаараа Засгийн эрх барьж буй 2016 оноос хойш УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайдын хувиар хийсэн хийсэн таван том ажил:

  1. Д.Сумъяабазар сайдын албан тушаалыг хаших эрхтэй болсон 2017 оны аравдугаар сарын 20-нд ажлаа
  • Эдийн засаг, үйлдвэрлэлийн тогтолцоог төгөлдөржүүлэх
  • Хариуцлагын тогтолцоог бий болгох
  • Урамшуулалын тогтолцоог бий болгох
  • Даатгалын тогтолцоо /Эрдэс баялаг уул уурхайн салбарт гэнэтийн аваар осол, урт богино зогсолтууд  дээр даатгалын эрсдэл их гардаг.
  • Бодлогын технологийн тогтолцоог нэвтрүүлэх ийм таван зүйлээс эхэлнэ хэмээн амласан боловч одоогоор нэг нь ч хэрэгжээгүй, хийгдэж эхлээгүй байгаа юм. 
  1. “Оюутолгой”, “Таван толгой” зэрэг том төслүүдийг хөдөлгөхөө амлаж, олон нийтээс өндөр оноо авсан боловч эдгээр ажил нь урагшлаагүй. Оюутолгойн төслийн талаар өнөөдөр огт хөндөхөө байсан. 
  1. 2017 оны 11 сард Тавантолгойн нүүрсийг БНХАУ руу тээвэрлэн гаргадаг Гашуунсухайтын боомтын нүүрс ачсан авто машины цуваа улам уртасч, 110 км-т хүрлээ. Энэ түгжрэлийг шийдвэрлэхийн тулд улс төрийн шийдвэр гаргана гээд Гашуунсухайтыг зорьсон Д.Сумъяабазар түржрэлийг шийдэх биш эсрэгээр улам нэмчихээд ирсэн. Одоо тэнд өдөр болгон шахам хүний амь эрсдэж байгаа. Тавантолгой ордын асуудлыг харин Д.Сумъяабазар Ерөнхийлөгчийн багт ашигтайгаа шийдүүлсэн гэж МАН-ын гишүүд үзэж байгаа.
  1. Шатахуун импорлогчид 2017 оны 11 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл шатахууны үнээ 7-8 удаа нэмчхээд байна. Засгийн газар шатахуун импортлогчдод буулт хийж, онцгой албан татвар дээр хөнгөлөлт үзүүлсэн хэдий ч тэд үнийн хөөрөгдлөө зогсоохгүй байгаа. Д.Сумъяабазарт Уул уурхай, хүнд үйлдвэр хариуцсан салбарын сайдын хувиар энэ асуудалд анхаарлаа хандуулж, импортлогчидтой хэлэлцээ хийж, анхааруулга өгч, үнийн өсөлтийг зогсоох эрх бий. Гэвч тэр энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй юм. Үр дүнд нь өргөн хэрэглээний бараа, эм тарианы мөнгө, оюутны сургалтын төлбөр зэрэг иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг зардлууд нэмэгдэн, иргэдийн гомдлыг дагуулж байна.

Өнгөрсөн хавраас Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөнө гэдгээ ил далд мэдэгдсэн. Үүнээс хойш СХД-ийн МАН-ын үүр болон зарим УИХ-ын гишүүний дэмжлэгтэйгээр улс төрийн үйл явц өрнүүлэх болсон.

С.ПҮРЭВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж