Баруун чиглэлийн автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Баруун чиглэлийн автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Баруун чиглэлийн автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлалаа

Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байна. Цаг уурын байгууллагаас мэдээлснээр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнөөдрийн /2018.09.20/ 17:00 цагаас маргааш өглөөний 09.00 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх  хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Түүнчлэн өнөө шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн онцыг шаардлагагүй бол хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас  анхаарууллаа.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж