Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон нутгийн төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон нутгийн төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон нутгийн төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ

Банкнаас бусад санхүүгийн салбаруудын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, УИХ-ын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэлх боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороо зарим хуулийг шинэчлэн найруулах, заримд нь нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд боловсруулаад байгаа “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, төсөлд шинээр оруулж буй зарчмын өөрчлөлтүүдийг Хорооны орон нутгийн төлөөлөгчдөд танилцуулж, хэлэлцүүллээ.

Хэлэлцүүлгээр Хорооны орон нутгийн төлөөлөгчид хуулийн төсөлд оруулах болон хүчин төгөлдөр хуулийн хэрэгжилтийн явцад гарч буй хүндрэлтэй, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар тус тус саналыг илэрхийлэв. Тухайлбал, хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхэлж буй хувь хүмүүст авах арга хэмжээний тухай, мөн, гадаад валют арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ББСБ-уудын онцлогийг харгалзан үзэж зохицуулалтад тусгах зэрэг онцлох саналуудыг гаргав.

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль 2002 онд батлагдсан бөгөөд зах зээлийн харилцаа өнөөдөр тухайн үеийнхээс ихээхэн өөрчлөгдөөд байгаа юм. Иймд Хороо уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа ба зах зээлийн оролцогчид, олон нийтээс санал авч байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж