“Манай хороо-Миний гудамж” аяны ажлын хэсгүүд байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

“Манай хороо-Миний гудамж” аяны ажлын хэсгүүд байгуулагдаж байна

“Манай хороо-Миний гудамж” аяны ажлын хэсгүүд байгуулагдаж байна

2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарлах тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/01 дугаар захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2018 оны А/44 тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж, үйл ажиллагааны зардлыг тус тус баталсан билээ.

Энэхүү аян нь 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 2018 оны 10 дугаар сарын 01-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 20-нд 09:00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны хурлын танхимд Дүүргүүдийн Засаг даргын захирамжаар дэд ажлын хэсгийн ахлагч /дүүргүүдийн Засаг даргын орлогч/ нар “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалт, удирдамжийн дагуу 7 төрлийн номинацид өрсөлдөж буй Шилдэг тохижилттой дүүрэг, Шилдэг тохижилттой хороо /орон сууц, гэрээ хороо/, Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага /орон сууц, гэрээ хороо/, Шилдэг тохижилттой айл өрх, Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын талаар ажлын хэсэгт танилцуулан ажиллав.

“Манай хороо-Миний гудамж” аяныг үнэлэн дүгнэх, байр эзлүүлэн шалгаруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтэс, Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс, Аудит, дотоод хяналтын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нараар ахлуулсан 5 ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд шалгаруулалтын дүн мэдээг 2018 оны 10 дугаар сарын 10-ны дотор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн зөвлөлийн хурлаар танилцуулна.

АЯНЫ ХҮРЭЭНД:

  1. Шилдэг тохижилттой дүүрэг 1, 2, 3-р байр
  2. Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, байр тусай 5
  3. Шилдэг тохижилттой байгууллага, аж ахуйн нэгж /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 5 байгууллага
  4. Шилдэг тохижилттой хороо /орон сууцны хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 байгууллага
  5. Шилдэг тохижилттой хороо /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо
  6. Шилдэг тохижилттой өрх /гэр хороо/ 1, 2, 3-р, тусгай байр 3 хороо
  7. Шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага 1, 2, 3-р, 100 өрхөд жимсний мод

гэсэн үзүүлэлтээр шалгаруулан байр эзлүүлж, мөнгөн шагнал, гадаадад аялах эрхийн бичиг, жимсний модоор урамшуулан шагнах юм. Шагналын арга хэмжээг Нийслэлийн 379 жилийн ойн баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд гардуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж