Оросын Төрийн Дума мэдээллээ англи хэлээр түгээж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Оросын Төрийн Дума мэдээллээ англи хэлээр түгээж эхэллээ

Оросын Төрийн Дума мэдээллээ англи хэлээр түгээж эхэллээ

ОХУ-ын Төрийн Дума албан ёсны цахим хуудасныхаа англи хэл дээрх хувилбарыг нээлээ. Гадаадын улс орнууд, хамтран ажиллагч түншүүд маань Оросын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг ихээхэн сонирхож ажигладаг учраас англи хэл дээрх сайтыг нээлээ хэмээн спикер Вячеслав Володин хэллээ.

“Оросын улс төрийг сонирхдог хэн бүхэн баталгаат эх сурвалжаас нь мэдээлэл авах боломж бүрдлээ. Оросын хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг гадаад улс оронд анхааралтай ажигладаг болсон” хэмээн Вячеслав Володин онцлон тэмдэглэсэн байна.

Үүний өмнөхөн Төрийн Дума англи хэл дээрх олон нийтийн сүлжээнд өөрийн албан хаягийг бас нээсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж