Оросуудын 65 хувь нь өдөр болгон интернет хэрэглэж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Оросуудын 65 хувь нь өдөр болгон интернет хэрэглэж байна

Оросуудын 65 хувь нь өдөр болгон интернет хэрэглэж байна

Оросуудын 65 хувь нь өдөр болгон интернет ашигладаг болохыг Бүх Оросын Олон нийтийн санаа бодлыг тандах төвийн судалгаа харууллаа.

Интернет хэрэглэгчийн тоо Орост харьцангуй өндөр буюу 80 хувьтай байна. Үүнээс 65 хувь нь өдөр болгон хэрэглэж байгаа бол 14 хувь нь долоо хоног болон сардаа хэд хэдэн удаа, харин хоёр хувь нь бараг хэрэглэдэггүй хэмээн хариулжээ.

Насны ангиллаар авч үзвэл 18-24 насныхан хамгийн идэхтэй хэрэглэгч байна. Энэ насныхны 97 хувь нь өдөр болгон интернет ашиглаж байна. Дээд боловсролтой хүмүүсийн 78 хувь, боломжтой, хангалуун амьдралтай хүмүүсийн 72 хувь нь хэрэглэж байна. Оросын хоёр том хот болох Москва, Санкт Петербургт интернетийн хэрэглээ өндөр байна. Энэ хоёр хотын иргэдийн 76 хувь нь хэрэглэж байна.

Интернет сүлжээг 44 хувь нь ажлын шаардлагаар, мөн сургалтын зорилгоор ашиглаж байгаа бол 42 хувь нь мэдээлэл авах, зугаацах, дуу сонсож, кино үзэх зорилгоор хэрэглэдэг байна.

Судалгааг энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр явуулсан байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж