Монголын анхны үнэртний pop up store-оор хамтдаа зочилцгооё!

Хуучирсан мэдээ: 2018.09.21-нд нийтлэгдсэн

Монголын анхны үнэртний pop up store-оор хамтдаа зочилцгооё!

Монголын анхны үнэртний pop up store-оор хамтдаа зочилцгооё!

Монголын хамгийн анхны үнэртний pop up store-ийг БИШРЭЛТ БЬЮТИ Bulgari брэндийн шинэхэн мэндэлсэн Omnia Pink Sapphire сүрчгээр эхлүүлжээ.

Дэлхий даяар сая сая үнэртэнд дурлагсдын сонголт болсон алдарт BVLGARI брэндийн үнэртнүүдийг Бишрэлт Бьюти Монголд анх удаа албан ёсоор оруулж ирээд удаагүй байгаа юм.

Тэр ч утгаараа дэлхийн зах зээлд дөнгөж танилцуулагдаад буй “Omnia” коллекцийн “Omnia Pink Sapphire” шинэхэн үнэртэнд зориулсан pop-up store долоо хоногийн турш Шангри-Ла Моллын үзэсгэлэнгийн талбайг анхилам үнэрээр чимж, ягаан өнгөөрөө будан үнэртэнд дуртай хэн бүхэнд шинэ ертөнцтэй танилцах гайхалтай боломжийг олгожээ.

Зөвхөн шинэ үнэртнээс гадна Bvlgari брэндийн Goldea, Splendida, Man in Black, Aqva зэрэг олон цувралын сүрчгүүд нэгэн дор эгнэж үнэртний диваажин гэлтэй тансаг орчинг бүрдүүлсэн юм.

“JUST DARE” буюу “Өөрөөрөө байхаас бүү ай” гэсэн уриатай уг сүрчиг нь бие даасан бас эрх чөлөөтэй шинэ мянганы охидод зориулагдсан ба залуу охидын өөртөө итгэлтэй, зоримог байдлыг илэрхийлсэн аж.

Сүрчиг улаан жүрж ба ягаан цэцгийн анхилам үнэрээр эхэлж, зүрхэндээ улаан мэлрэг цэцгээр зөөлөн анхилж, эцэстээ заар, ваниль, модлог ноотуудаар төгсөж жинхэнэ урлагийн бүтээлийг бүтээжээ.

Энэхүү өдөрлөгийн үеэр өөр өөрсдийн ертөнцөө бүтээж яваа шинэ мянганы төлөөлөл болсон эрч хүчтэй залуу охид бүсгүйчүүд зочилж үнэртний утгыг төгс илтгэжээ.

Bulgari брэндийн бүх нэр төрлийн үнэртнүүд Бишрэлт Бьютигийн дараах салбаруудаар худалдаалагдаж байна.

  • Шангри-Ла Молл 1 давхар
  • Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхар
  • Улсын их дэлгүүрийн 1 давхар
  • Централ Тауэрийн 2 давхар

Дэлгэрэнгүй мэдээллийг 70128989 утсаар болон https://www.facebook.com/BishreltDepartmentStore/ хаягаар авна уу.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж