БНХАУ тоон технологийн салбарт ойрын таван жилийн хугацаанд 100 тэрбум юань буюу 14.6 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэжээ. Тус улсын Хөгжлийн банк Хөгжил, шинэчлэлийн улсын хороотой хамтран орчин үеийн технологийг эдийн засгийн салбартай уялдуулах, өндөр технологийн дэвшлийг дэмжих төслүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Бизнес, эдийн засгийн томоохон төслүүдийн үр өгөөж, хамрах хүрээг тэлэхэд технологийн салбарын шинэчлэлийг өргөнөөр ашиглахад энэхүү хамтын ажиллагааны үүрэг оршиж байгаа аж.
Нөгөө талаас, ухаалаг технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төслүүдийг ч уг хамтын ажиллагааны хүрээнд дэмжиж ажиллахыг зорьж буй. Дашрамд өгүүлэхэд, 2016-2017 онд Хятадын өндөр технологийн эдийн засгийн эргэлт 20.3 хувиар өсөж, 27.2 их наяд юань буюу 3.9 их наяд ам.доллараар хэмжигдэх болсон байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ