Багш нар цалингаа нэмэгдүүлэхийн төлөө жилийн өмнөөс тэмцэж эхэлсэн. Үндсэндээ улс төрчид хэрэгтэй үедээ багш нарыг халааснаасаа гаргаж ирдэг болжээ. Түүхийг сөхвөөс жилийн өмнө МАН-ынхан Засгийн газраа “тонгорч унагаах”-ын тулд багш нарыг ашиглаж эхэлсэн. Энэ зорилгодоо ч хүрсэн тул багш нарын тэмцэл тэгж байгаад намжсан.
Харин энэ намар багш нар дахин гарч ирсэн бөгөөд ард нь МАХН-ынхан байсан гэдэг нь тодорхой болов. Тодруулбал, өчигдөр /2018.09.19/ МАХН тэргүүтэй улстөрчид багш нарын тэмцлийг балиашиглаж байгаагаа илэрхийллээ. Энэ нь ёстой л “юун хүзүү” гэгчээр өөрсдийгөө бариад өгчхөв. Өөрөөр хэлбэл, багш нарын тэмцлийн ард МАХН болон түүний нөхөд балиашиглаж байгаа аж. Тэд эрх баригчдыг шахаанд оруулах зорилгоор энэ бүхнийг зохион байгуулсан байж ч мэдэх юм. Ямартай ч түр зогсоод байгаа багш нарын тэмцэл ирэх оны төсөв хэрхэн батлагдахаас хамаарч үргэлжлэх эсэх нь шийдэгдэнэ гэдгийг МАХН болон түүний нөхөд сануулаад амжив.
Т.НОМИН
Холбоотой мэдээ