Мүн Жэ Ин Пёньяны наадам дээр шинэ түүх бичлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Мүн Жэ Ин Пёньяны наадам дээр шинэ түүх бичлээ

Мүн Жэ Ин Пёньяны наадам дээр шинэ түүх бичлээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин лхагва гаригийн орой Пёньян хотод болсон Бүх Нийтийн Наадам дээр Хойд Солонгосын ард түмэнд хандан үг хэлжээ. Энэ үйл явдал нь Мүн Жэ Ин Хойд Солонгосын ард түмэнд үг хэлсэн Өмнөд Солонгосын анхны ерөнхийлөгч болж байна. Пёньяны Бүх Нийтийн Наадам тэр чигээрээ ухуулгын шинж чанартай болж өнгөрчээ. Хоёр орны удирдагчдыг Мэй Дэй цэнгэлдэхэд орж ирэхэд 150 мянган хүн нижгэнтэл алга ташин угтсан бөгөөд хэдэн арван мянган хүмүүс оролцсон гимнастик, бүжгийн үзүүлбэрүүд нь солонгосын түүх домог, ёс заншлыг харуулсан утгыг агуулж байлаа. Энэ жил Хойд Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ой тохиож байгаа билээ.

Мүн Жэ Ин долоон минутын турш үргэлжилсэн яриандаа “Хоёр Солонгос улс нэгдэх ёстой. Өнгөрсөн 70 жилийн дайсагналдаа цэг тавьж, энх тайвны зүг том алхам хийх хэрэгтэй байна. мөн цөмийн зэвсгийг бүр мөсөн үгүй хийх хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: BBC

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж