Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ?

Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгчдийн хэн нь хэн бэ?

Нийслэлийн МАН-ын хороог хэн удирдах вэ гэдэг нь маргааш товлогдсон хурлаас тодорно. Одоогоор уг албанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нар өрсөлдөх мэдээлэл бий. Гэхдээ гол өрсөлдөөн хотын дарга С.Батболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын дунд болох магадлал байгаа юм.

Тус хороо нь жил орчмын хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр удирдуулж буй. Учир нь Ц.Сандуй өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн МАН-ын  хорооны даргаас  чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг гишүүд нь хүлээн авсан байдаг. 2016 оны сонгуульд нийслэлийн МАН-ын хороо амжилттай оролцож, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тиймээс одоо тус албыг хэн удирдахаас хамаарч 2020 оны сонгуульд хэр амжилттай оролцож чадах вэ гэдэг ч хамаарах учиртай.

Ингээд нийслэлийн МАН-ын хорооны даргад горилогчдын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулъя.

С.БАТБОЛД:

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш
  • 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер
  • 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистр
  • 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрхзүйч
  • 2012 онд Удирдлагын академид Төрийн захиргааны менежментийн доктор (РЬ.Э)-ын зэрэг тус тус хамгаалсан.

Ажил эрхлэлт:

  • 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер -1993-1997 онд Төв аймгийн ЗДТГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
  • 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
  • 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга
  • 2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга
  • 2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байна.

Д.СУМЪЯАБАЗАР:

Төгссөн сургууль, мэргэжил:

  • 1991 онд нийслэлийн 77-р дунд сургууль
  • 2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

Ажил эрхлэлт:

  • 2003-2006 онд“ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
  • 2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
  • 2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  • 2009 онд Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
  • 2013 онд ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
  • 2013 онд Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Г.ХОРОЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж