Л.Болд: Спортод хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Л.Болд: Спортод хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана

Дэлхий нийтээр ардчилал,хүний эрх чөлөө, нийгмийн өөрчлөлтийн   салхи сэвэлзэж эхэлсэн 1990-ээд оны эхэн үеэс Монголчууд Лувсанвандангийн Болд хэмээх эрхэм эрийг таньж мэдэх болсон. Тэрбээр Монголынхоо  анхны  ардчилсан олон нийтийн байгууллага Монголын оюутны холбоог тэргүүлэх болсноор улс орондоо өрнөсөн улс төрийн хөдөлгөөнд идэвхийлэн оролцох болсон нь талаар болоогүй. Социалист нийгмийн харилцааг бүхэлд нь  халж,ардчилсан нийгэмд шилжих эхлэл үндсэн хуулийг халж, Монголын анхны  ардчилсан “шинэ” Үндсэн хуультай болох явдал байсан. Хилийн чанадад мэргэжил эзэмшсэн Л.Болд нийгмийн өөрчлөлт,зах зээлийн харилцаа,эдийн засгийн өөрчлөлтийн эерэг,эсрэг талыг эрт мэдэрсэн нэгэн байж. Тэрбээр ч зорилго,тэмүүлэлдээ үнэнч байж, улс эх орондоо өрнөсөн  улс төрийн үйл явцыг түргэтгэх,хувь нэмрээ оруулах зорилгоор улс төрийн үйл явдалд тэргүүлэн оролцож эхэлсэн байна. Л.Болд  БНМАУ-ын Ардын Их  Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан “шинэ” Үндсэн хуулийг батлалцаж,улмаар Улсын Бага хурлын гишүүний эрхэм сэнтийд заларсан түүхтэй.Монголын хууль тогтоох дээд байгууллага Улсын их Хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж буй Л.Болд сонгуулийн дөрвөн жилд эх орноо хамгаалах  эх орны бүтээн байгуулалт,цэрэг эрсийн стратеги,техникийн бодлогыг тодорхойлох төв байгууллага Батлан хамгаалах Яамыг толгойлон төрийн сайдын албыг үр бүтээлтэй хашиж явна. Монголын “Элит” эрдэмтний гэр бүлд төрж, өссөн Л.Болд зөвхөн улс төрийн ажлыг хийгээд зогсохгүй хүн амын эрүүл мэндийг хамгааалах,бие бялдрыг чийрэгжүүлэх,биеийн тамир,спортоор хичээллэх,шилдэг тамирчин төрүүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулж яваа нэгэн. Биеийн  тамир,спортын “Цагаан толгой” болох хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэх зорилгоор Л.Болд  гурван жилийн өмнөөс олны итгэл хүлээж Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт албыг хаших болсон.Түүний  удирдлага,зөвлөмж, заавраар өнгөрсөн жилээс Монголын хөнгөн атлетикийн холбоо шинэ бүтэц,зохион байгуулалт,менжементээр ажиллаж эхэлсэн. Бид УИХ,Засгимйн газрын гишүүн, Монгол Улдсын Батлан хамгаалахын сайд. Лувсанвандангийн Болдыг “Зөвхөн спортын тухай” буландаа урьж хөөрөлдсөнөө толилуулж байна.

-Аливаад ижил төстэй,ялгаатай зүйл багагүй байдаг. Тэгвэл таны бодлоор биеийн тамир, спорт,улс  төрийн гол ялгаа?

-Улс төр  бол өргөн утгатай ойлголт. Биеийн тамир, спорт ч мөн адил л даа.  Хэрвээ улс төр байдаггүй бол биеийн тамир, спортыг хэн удирдан чиглүүлж, хөгжлийн бодлогыг нь хэрхэн боловсруулах билээ. Энэ утга агуулгаараа  биеийн тамир, спорт, улс төр хоёр бие биедээ нөлөөлдөг хүчин зүйлүүдтэй. Өөрөөр хэлбэл эргэх холбоотой юм. Иймээс ч миний бие улстөрч, мөн иргэн хүний хувьд биеийн тамир,спортыг улам хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахын төлөө сэтгэл зүтгэн ажиллаж байна.

-Тэгвэл,таныг  биеийн тамир,спорттой холбогдолтой асуудалд бодитой  ханддаг гэж ойлгож болох уу?

-Асуудлыг ач холбогдол юу байна, аль өнцгөөс асуудал байна зэргээс шалтгаалах байх л даа. Ер нь сүүлийн үед ширээн дээр маань биеийн тамир,спортын сэдэвтэй, бүр тодруулбал хөнгөн атлетикийн холбогдолтой ном, товхимол,тэмцээн уралдааны удирдамж, заавар, зөвлөмж байнга байх болсон. Энэ нь Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульт  албыг хашиж байгаатай холбоотой байх л даа.Гэхдээ харьцангүй залуу хүний хувьд,монгол залуучуудын нэгэн адил нөгөө л хөл бөмбөг,хоккей,сагсан бөмбөгийн  тэмцээн уралдааныг зав л гаргаж үзэж хөгжинө ш дээ.Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Лиги”-ийн “Плей-Офф”-ийн шигшээ тоглолтуудыг үзсэн хэзээ ч уйдахгүй.Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Дэлхийн 32 улсын үндэсний шигшээ багууд дөрвөн жилийн тайлангаа тавина. Миний бодлоор Испани, Англи, Бразил, Аргентин, мэдээж, миний дэмждэг хэдэн жил хоолыг нь идэж, мэргэжил эзэмшсэн Германы шигшээ багуудын нэг нь дэлхийн аваргын алдрыг хүртэх болов уу даа.

-Та багаасаа  хөл бөмбөг,сагсан бөмбөгтэй нөхөрлөсөн үү?

-Тухайн үед 1980-аад онд Улаанбаатарын хүүхэд залуучуудын багагагүй хэсэг нь хөлбөмбөг, сагсан бөмбөгөөр өвчилж байсан үе л дээ. Би бэлтгэлийн хувцаснаас салах дургүй хүүхэд байж. Миний хоёр  дахь гэр  биеийн  тамир,спортын “заал,танхим” байсан л даа.  Мэдээж, анги,сургуулийнхаа шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, бусад сургуулийн үе тэнгийнхэнтэйгээ хөл бөмбөг,сагсан бөмбөгөөр өрсөлдөж явсан үеэ дурсахад  таатай байна.Ажлын ачаалалаас шалтгаалж, сүүлийн жилүүдэд биеийн тамир,спортоор идэвхтэй хичээллэж чадахгүй болоод байгаа нь харамсалтай. Хүний эрүүл мэндэд хөдөлгөөн  юу юунаас чухал гэдгийг ойлгож ,энэ төрлийн холбоотой холбогдон ажиллах болсондоо  талархалтай явна.

-Монголын хөнгөн атлетикийн холбооны ажил таныг тэргүүлэх болсноос хойш энэ богино хугацаанд  үндсээрээ өөрчлөгдөж байгаа нь хэн бүхэнд илт мэдрэгдэх боллоо?

-Ажил хийвэл хүмүүсийн төлөө чин сэтгэлээсээ хийх ёстой. Монголын хөнгөн атлетикийн холбооны өмнөх үеийн хийсэн ажил, амжилтыг хэзээ ч үгүйсгэмээргүй байна.Монголын хөнгөн атлетикийн холбоо Монголынхоо тамирчдын  амжилтыг олон улс,тив,дэлхийн хэмжээнд хүргэхийг төлөө зорьж ажиллах, холбооны удирдлагын менежементийг үндсээр өөрчлөх зорилтыг тавьж хэрэгжүүлэхийн төлөө зорин ажиллах болсон. Холбооны менежементийн асуудал дээр л өмнөх удирдлага, Удирдах зөвлөл бодитой ажиллаж чадаагүй гэж үзэж байснаа нуугаад яахав. Монголын хөнгөн атлетикчид юун тэр Америк,Африк,Европ тив зохиогдох тэмээнд ороцлох нь мөрөөдөл явж иржээ. Холхондоо, зөвхөн Ази тивээ л тойрон тэмцээнд оролцож ирсэн юм билээ. Миний хувьд  гэхэд,холбооны  тэргүүн мөртлөө өнгөрсөн он жилүүдэд нэг ч удаа хөнгөн атлетикийн холбооныхоо шугамаар тив,дэлхийн чанартай тэмцээн,хурал зөвлөгөөнд оролцсонгүй. Ийм  дүр төрх,үзүүлэлтэй байгаа нөхцөлд бид таимрчдаас яаж өндөр амжилт шаардах вэ дээ? “Юм үзэж, нүд тайлж байж л” спортын амжилтын  талаар ярих ёстой байх. Шинэчлэгдэн бүтэц,зохион байгуулалтаар ажлаа эхэлсэн Монголын хөнгөн атлетикийн холбооны ажлын эхлэлийг олон  түмэн үнэлж ,урам өгч байгаад баяртай байна.Дэлхийн жишигийн дагуу Монголдоо зохицсон “Алтан Гран-При” тэмцээнийг насны ангиллаар жил бүр явуулах боллоо. Ер нь сар  бүр л  баг тамирчдаа хилийн чанадад зохиогдох уралдаан тэмцээнд өрсөлдүүлж, туршлагажуулах, марафоны тамирчин, ОУХМ Б.Сэр-Од мэтийн шилдгүүдийг өндөр зэрэглэлийн болон “Лондон-2012” оны олимпийн наадмын эрхийн төлөөх тэмцээнд  тогтмол оролцуулж, бэлтгэлжилтийг нь хангуулах зэрэг гол ажлуудыг ойрын үед холбооноос хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Монголын хөнгнө атлеикийн холбооныхон хөнгөн атлетикийн орчин үеийн  гүйлтийн уралдааны зам талбай оруулж ирсэн тавих асуудал бас л  ойрын зорилт байх болно.Хөнгөн атлетикийн хөгжлийн асуудалд гадаад хамтын харилцаа, хамтын ажиллагаа юу юунаас чухал  гэдгийг ойлгох ёстой. Манай холбооны  үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтран ажиллаж буй БТС-ын газар, МҮОХ-ны удирдлагад талархаж явдгаа илэрхийлмээр байна. Холбооныхоо санхүүгийн эх үүсвэрийг сайжруулах,бодитой болгохын төлөө Удирдах зөвлөлийнхөн идэвх,санаачилгатай ажиллана гэдэгт итгэж болох юм.

-Төрийн эрхийг барих дээд байгууллага Улсын их Хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдож, сонгуулийн дөрвөн жил Батлан хамгаалахын сайдыг албыг хашиж байна. Биеийн тамир, спортоор хичээллэх  цаг зав хэр байна?

-Уг нь долоо хоногт хоёроос доошгүй удаа сонирхлоороо биеийн тамир, спортын танхимаар очиж, гүйж харайж тогломоор л санагддаг. Төрийн ажил чинь  цаг  зав муутайхан л байлгах юм. Сонирхол, хэрэгцээгээрээ л биеийн тамир, спортын     заал танхимаар очдог боллоо. Цэрэг, анги, нэгтлэгийнхээ ажил байдалтай танилцах далимаар эрүүл агаарт гарч, хөдөлгөөнт дасгал хийж явах зэргээс хэтрэхгүй явна..

-Таны хобби-цуглуулга гэж сонссон юм байна? Энэ цуглуулга дотор чинь спортын холбогдолтой зүйл байгаа юу?

-Хүүхдүүд чинь ер нь л спортод хоббитой  байх юм. Хилийн чанадад зорчихдоо үр хүүхдүүддээ  дэлхийн “Од” болсон  баг тамирчдын зурагт хуудас, тоглолтын бичлэг,дууны хуурцаг, майк, шорт, кет зэргийг авчирч өгдөг. Тэд маань ч надаас хавьгүй илүү цуглуулгатай.

-Айл бүрт бөхчүүдийн  зураг өлгөөтэй байдаг. Танай “Алдар” спорт хороо улсын алдар цолтой олон бөхтэй ш дээ?

-Байлгүй яахав. Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат,О.Балжинням зэрэг энэ цагийн сайхан  алдарт аваргуудын  зураг байна.

-Улстөрч хүний хувьд ер нь ямар асуудал таны сэтгэлийг эмзэглүүлдэг вэ?

-Монгол орны эдийн засаг хүнд, иймээс ч ядуу орны тоонд орж  яваад сэтгэл өвдөж явна. Тамирчид маань  тоног төхөөрөмж, бэлтгэл хийх орчноор  дутагдаж байгаад эмзэглэх юм. Мөсөн гулгуур,мэргэжлийн сагсан бөмбөгчдийг бэлтгэх бэлтгэлийн хийх тусгай байр,талбай байхгүйгээс тамирчдыг мэргэжлийн түвшинд бэлтгэх боломж хомс байна. Гэвч энэ бүх асуудал аажмаар нааштайгаар эерэгээр шийдэгдэж сайхан цаг  ирэх биз ээ. Батлан хамгаалах Яам, ”Алдар” спорт хороо, Буудлагын холбоо хамтран  буудлагын орчин үеийн талбай “ТИР”-тэй болсон. Цэргийн анги,нэгтгэлд биеийн тамир, спортын заал, танхим  барих, тоног төхөөрөмж нийлүүлэх  асуудлыг дэс дараатай шийдэн төсөвт тусган ажиллаж байна.

-Өнгөрсөн жил Германд  хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон. Та ч их  хурлын гишүүн,төрийн сайдын хувиар цөөнгүй хилийн чанадад зорчих юм.Тэр үедээ спортын уралдаан тэмцээн ч үзэх юм уу, биеийн тамир, спортын барилга байгууламжтай танилцах боломж олддог болов уу?

-Олимпийн наадам,дэлхийн хэмжээний  тэмцээн уралдааныг үзэх сонирхол байлгүй яахав. Даанч айчлалын хөтөлбөрт хөтлөгдөөд тэр бүр тэмцээн үзэх боломж хомс л доо. гэхдээ хувь хүний сонирхол, идэвхи, санаачилгаас шалтгаална шүү дээ. Гэр бүлээрээ амралтаараа гадаадын аль нэгэн  улс оронд амарч явах үедээ  дэлхийн чанартай шилдэг тамирчид оролцсон уралдаан тэмцээнийг үзчих хувь тохиолддог байсан. Хөнгөн атлетиктай холбогдсоноор биеийн тамир, спортод улам татагдаж тэмцээн уралдаан үзэх тохиолдол нэмэгдэх бололтой.Энэ бол тийм ч муу зүйл биш байх аа.

Д.Гэнээ.
                                    
Зохиогчийн эрх: “Таван цагариг” сонин.                 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж