Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Говь-алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр өнгөрсөн шөнө /2018.9.19/ бороо болон цас орсон.
Одоогоор Говь-алтай, Хөвсгөлийн төв хэсэг, Булган, Сэлэнгэ,Төв аймгийн ихэнх нутгаар 1-24 см цасан бүрхүүл тогтоод байна. Тухайлбал, Дарханы Шаазгайтад 24 см, Төв аймгийн Залуучуудад 20 см, Борнуурт 13 см, Нөхөрлөл, Жаргалантад 11 см, Угтаалд найман см, Сэлэнгийн Бугантад 11 см, Эрдэнэтэд есөн см цас тогтжээ.
Харин өнөөдөр /2018.9.20/ Завхан аймгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурч, маргааш өдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ихээхэн хэмжээний цас орж, цасан шуурга шуурна.