Реппер Г.Энэрэл хүчингийн хэрэгт холбогдсон уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Реппер Г.Энэрэл хүчингийн хэрэгт холбогдсон уу?

Реппер Г.Энэрэл хүчингийн хэрэгт холбогдсон уу?

Монголын хип хоп урлагийн төлөөлөл “Опозит” хамтлагийн дуучин Г.Энэрэлийг хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдлаа. Уг мэдээлэлд Г.Энэрэл нь Б гэх сурагч охиныг удаа дараа хүчирхийлж, хүсээгүй байхад нь бэлгийн харилцаанд оруулсан, хар тамхи хэрэглүүлсэн хэмээн бичжээ. Түүгээр зогсохгүй охиныг гэртээ есөн хоног хорьж, дарамталсан гэх бөгөөд одоогийн байдлаар охин ээжийнхээ хамтаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хандаад байгаа тухай мэдээлэл гарсан юм.

Тэгвэл реппер залуу эл мэдээллийг үгүйсгэж өөрийнхөө цахим хуудаснаа "Миний талаар худал мэдээлэл яваад байна" хэмээн нийтэлжээ. Албаны эх сурвалжаас тодруулахад "Ийм хэрэг шалгагдаж байгаа. Гэхдээ хэргийг үйлдсэн эсэх нь одоогоор тодорхойгүй" гэсэн тайлбар өгсөн юм. Ямартай ч эл хэргийг хууль шүүхийн байгууллага шалгаж үнэн зөвийг тогтоох биз ээ.

Миний талаар худал мэдээллүүд яваад байна.

Posted by Gereltsogt Enerel on Wednesday, September 19, 2018

Э.АРИУН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж