Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болох нь бодит уу?

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болох нь бодит уу?

Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болох нь бодит уу?

АНУ-ын Засгийн газраас Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр /2018.09.19/ цөмийн зэвсгийн үйлдвэрлэл болон туршилтын байгууламжуудыг хааж, нураахаар болсон талаар мэдэгдсэн. АНУ-ын төрийн нарийн бичиг Майк Помпео Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ёонг Хог ирэх долоо хоногт Нью Йорк хотноо хүрэлцэн ирэхийг урьсан бөгөөд 2021 он гэхэд Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох зорилтот хөтөлбөрийн талаар ярилцахаар зэхэж байгаатай холбоотойгоор Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болох уу гэдэг асуулт олон улсын түвшинд яригдаж эхэлжээ. Зарим судлаачид болон албаны хүмүүс Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй болно гэдэг бол жүжиг ч гэж үзэж байгаа юм. Тухайлбал,

Хоёр Солонгосын уулзалтад болсон амлалт болон хэлэлцээрүүд зөвхөн жүжиг. Пуужингийн туршилтын байгууламжийг хаана гэдэг бол цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрт огтхон ч хамаагүй. 2021 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Засгийн эрхээсээ буух жил Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тэдэнд тэгж удаан хүлээх тэсвэр үгүй гэдгийг мэдэж байгаа. Энэ бол зүгээр л цөмийн зэвсгийн асуудлыг хойшлуулж буй үйлдэл гэж Азийн нийгмийн институтын төлөөлөгч Даниел Руссел үзжээ.

Хойд Солонгосын Гадаад харилцааны сайд Ри Ёонг Хо-г ирэх долоо хоногт Нью Йорк хотноо урих болсон шалтгаан нь жил болгон зохион байгуулагддаг Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий чуулга уулзалт аж. Учир нь АНУ-ын Төрийн  нарийн бичиг Майк Помпео Хойд Солонгосын эрх баригчдыг онцгой төлөөлөгч болох Степхен Бигүнтэй ойрын хугацаанд уулзуулахаар төлөвлөөд байна.

Өнөөдөр дуусч буй хоёр Солонгосын уулзалт эерэг үр дүн дагуулсан сайн уулзалт болсон хэмээн олон улсын судлаачид дүгнэж байгаа билээ. Хамтарсан хэвлэлийн хурлаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгос гаднын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор өөрсдийн пуужингийн хөдөлгүүр үйлдвэрлэл болон туршилтын байгууламж Тончанг-риг хаах талаар мэдэгдсэн. Мөн Хойд Солонгос цөмийн зэвсгийн байгууламж болох Ёонбуонийг хаах талаар дурдсан бөгөөд гагцхүү АНУ-ын хамтын ажиллагаа биеллээ олсон тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой хэмээжээ. Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход  хамгийн бодитой хугацаа бол 2021 оны нэгдүгээр сар юм. АНУ-ын өөрийн холбоотнууд болох Япон, Өмнөд Солонгос улсуудыг эрсдэлд оруулахыг хүсэхгүй байгаа бололтой. Энэхүү хөтөлбөрийг хурдан хэрэгжүүлэхээр зэхэж байгаа боловч Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болгоход хугацаа шаардлагатай аж.

Хойд Солонгосыг цөмийн зэвсэггүй болох талаар БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И мэдэгдсэн. Тэрбээр, бид энэхүү ховор боломжийг ашиглаж энх тайван, найрамдлыг бий болгох хэрэгтэй  гэжээ. БНХАУ бол Хойд Солонгосын улс төрийн хүрээнд болон эдийн засгийн чухал түнш ба  хоёр Солонгосын дипломат харилцаа сэргэж байгаад тун баяртай байгаа аж.

 

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И

Тэгвэл АНУ-ын Төрийн албан ажилтнууд Хойд Солонгосын энэхүү гэнэтийн үйлдэлд эргэлзэж байгаа гэнэ. Тэдний үзэж байгаагаар удирдагч Ким Жон Ун АНУ болон Өмнөд Солонгосын харилцааг хурцдуулах зорилготой хэмээн сэжиглэж буй. Харин бусад албан ажилтнууд удирдагч Ким улс оронд нь учруулж буй эдийн засгийн дарамтыг хөнгөвчлөх гэсэн оролдлого хэмээн дүгнэж байгаа ажээ. “Одоогийн байдлаар Хойд Солонгос цөмийн зэвсэггүй болох хөтөлбөрийн хүрээнд баттай хариу өгөөгүй” хэмээн АНУ-ын тагнуулын ажилтан Ройтерс агентлагт мэдээлжээ.

АНУ-ын 28500 цэрэг Өмнөд Солонгост байршсан гэсэн тоо албан бус судалгаа бүртгэгдсэн бөгөөд Хойд Солонгосын эрх баригчид эртнээс л АНУ-ын цэргийн хүчний нөлөөллийг Солонгосын Хойгоос гаргахыг хүсдэг аж. Өөрөөр хэлбэл,  АНУ-ын Засгийн газар Хойд Солонгост амласан ёсоор тусламж үзүүлнэ. Ёонгбуон байгууламжийг ч хэлцлийн дагуу хаана. Гэхдээ энэ нь удирдагч Кимд АНУ-ын Засгийн газрыг хангалттай тусламж үзүүлээгүй гэх шалтгаан гаргаж болзошгүй хэмээн судлаачид дүгнээд байна.

 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж