Гавьяат М.Уранцэцэг өнөөдөр барилдана

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Гавьяат М.Уранцэцэг өнөөдөр барилдана

Гавьяат М.Уранцэцэг өнөөдөр барилдана

Дэлхийн аваргад хоёронтоо финалдаж 1 алт, 1 мөнгөн медаль хүртээд буй МУГТ М.Уранцэцэг эмэгтэй 48 кг-н жин тэргүүлэн барилдана. Олимпийн наадмаас бусад бүхий л тэмцээнд медаль хүртэж үзчихсэн туршлагатай манай гавъяат маань өнгөрсөн жилийн ДАШТ-ний финалд Японы Фуна Тонакид хөлдөө өхийлдүүлж базари алдаж хожигдон мөнгөн медаль хүртэж байсан. Дутуу байгаагүй гэдгийг гавъяат М.Уранцэцэг харуулсан. Гэхдээ энэ жил нөхцөл байдал арай өөр.

Гавьяат М.Уранцэцэг, Казахстаны лигонер Г.Отгонцэцэг, Японы Ф.Тонаки, Оросын И.Долгова, Аргентины П.Парето нарын шилдгүүдийг “нурааж” болох нэгэн жүдочин байгаа нь Украйны 17-хон настай охин Д.Белодед юм. Хоёр талаасаа бөхийн удамтай Д.Белодед энэ жил оролцсон тэмцээн бүртээ түрүүлсэн. Ялангуяа Парис болон Дюссельдорфын их дуулгад түрүүлж “том”-чуудад амаргүй өрсөлдөгч гарч байгаагаа харуулсан. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргад түүний Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг 3-р тойрогт зогсоосон. Энэ жил хоёр жүдочин нэг хэсэгт багтсан бөгөөд хэсгийн аваргын төлөө барилдах магадлалтай байна. Залуу тамирчин Д.Белодед энэ жил форм сайтай байгаа бөгөөд Г.Отгонцэцэгтэй хоёр барилдахад хоюуланд нь ялаад байгаа. Иймд өрсөлдөөн тун ширүүн болно.

Медалийн төлөөх өрсөлдөөн Монгол, Японы бүсгүйчүүд дээр нэмэгдээд Украйны 17 настай Д.Белодед нарын дунд өрнөж болох юм. Тэдэн дээр Оросын И.Долговаг нэмж болно. Харин өдгөө 32 настай олимпийн аварга Аргентины П.Парето медалийн төлөө гарч ирж чадахгүй л болов уу?

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж