Налайхын замд ноцтой осол болж зургаан хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Налайхын замд ноцтой осол болж зургаан хүн амиа алджээ

Налайхын замд ноцтой осол болж зургаан хүн амиа алджээ

Нийслэлийн Налайх дүүргийн тавдугаар хороо "Скай Тредс" нисэх онгоцны буудлын эсрэг талын замд 2018 оны есдүгээр сарын 19-ны өдрийн 06.00 цагийн орчимд том оврын ачааны машин, 13 зорчигчтой бага оврын автобустай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас бага оврын автобусанд зорчиж явсан 13 иргэний зургаа нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан аж. Тодруулбал, иргэн Д-ийн эзэмшлийн “Даевоо” загварын ачааны автомашин Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 13 зорчигчтой  “Грэсе” маркийн бага оврын автобустай мөргөлджээ. Улмаар Хэнтий аймгийн  Баян-Адарга сумын харьяат зургаан иргэн амь насаа алдсан байна.  Амиа алдсан иргэдийн хоёр нь нярай хүүхэд байжээ. Энэ тухай дуудлага Налайх дүүргийн Онцгой байдлын албанд өчигдөр 05:56 минутад  иржээ. Дуудлагын дагуу долоон алба хаагч гэмтсэн долоон иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, нас барсан зургаан иргэний цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Э.АРИУН 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж