Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ

Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ

Дэлхийн аврагч, гал сөнөөгчдийн 13 дугаар их наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон Онцгой байдлын байгууллагын баг тамирчид эх орондоо ирлээ.

БНСУ-ын Чүнжү хотноо 2018 оны 09 дүгээр сарын 10-аас 09 дүгээр сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээнд дэлхийн 51 орны арван мянга гаруй тамирчид спортын 75 төрлөөр өрсөлдсөн юм.

Монгол улсаас Онцгой байдлын албаа төлөөлөн спортын долоон төрлөөр 28 тамирчин оролцсноос чөлөөт бөхийн төрөлд алтан медалийг Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, дэд ахлагч Т.Дэчинжурмид, мөн  марафоны төрөлд алтан медалийг 35,05 секундын амжилтаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32-р ангийн аврагч, ахлах ахлагч Б.Түвшинбаяр хүртжээ.

Харин шатрын төрөлд  Завхан аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Т.Батдэлгэр хүрэл медаль,  мөн баг тамирчид гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол усны аврах ажиллагаа төрөлд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б.Тэнгис долдугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн  байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж