
Гадаад худалдааны тэнцэл эхний хоёр сард 15.9 сая ам.долларын ашигтай гарсан ч өмнөх оны мөн үеийнхээс 10.6 сая ам.доллар буюу 40 хувиар багасав. Хэдийгээр боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспортын биет хэмжээ 85.1 хувь, үнийн дүн нь 83.5 хувиар буурсан боловч нийт экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.1 хувь, үнийн дүн нь 2.2 дахин, цайрын баяжмалын биет хэмжээ 3.8 дахин, үнийн дүн найм дахин, төмрийн хүдрийн биет хэмжээ 2.3 дахин, үнийн дүн нь гурав дахин өссөн нь голлон нөлөөлжээ.
Д.Цээнэ