Харумафүжи бие даасан үзэсгэлэнгээ Японд дэлгэлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Харумафүжи бие даасан үзэсгэлэнгээ Японд дэлгэлээ

Харумафүжи бие даасан үзэсгэлэнгээ Японд дэлгэлээ

Мэргэжлийн сумогийн 70 дах их аварга Харүмафүжи Японы Ничидо галерейд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ Энэ сарын 19, 20-ны өдрүүдэд гаргаж байна. Тэрбээр,  үзэсгэлэнгээс олсон санхүүжилтээ Монгол Улсад байгуулж буй “Шинэ Монгол Сургууль”-д зарцуулагдах бөгөөд тэрээр үзэсгэлэнгийнхээ нээлтийн үеэр “Монгол улс бол миний эх орон, харин Япон улс бол миний хоёрдох эх орон. Энэхүү сургууль цэцэрлэгийн цогцолборын ажил дөрвөн жилийн өмнөөс эхэлсэн. Энэ сургууль нь  Япон маягийн боловсролыг монгол хүүхдүүдэд эзэмшүүлж хоёр орны цаашдын харилцаа холбоо хөгжил дэвшилд бага ч гэсэн нэмэр болох гүүр байх болно” гэжээ. Их аварга Харүмафүжи бүтээлийнхээ дээжээс Японы Их аварга Кисэносатод бэлэглэж бусад бүтээлүүдээ дуудлага худалдаагаар худалдаж “Шинэ Монгол Сургууль”-ийнхаа санд хандивлах юм байна.

Мөн түүний зодог тайлах ёслол энэ сарын 30-ны өдөр болно. Тэрбээр анх 2001 онд Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд гарч, 2012 онд Их аварга цол хүртсэн бөгөөд дээд зиндаанд барилдаж байх хугацаандаа 712 удаа давж давааныхаа тоогоор зургадугаарт бичигддэг билээ. Сумо бөхтэй амьдралаа холбоод 17 жил болсон түүний хэлснээр “Би үнэхээр сумод хайртай. Миний бодлоор сумо бөх зөвхөн хүчтэй байхыг хэлдэггүй. Сумогоор дамжуулж хүмүүс урам зориг, итгэл найдварыг олж авдаг” хэмээжээ.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: NICHIDO-GARO.CO.JP

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж