Нийслэлийн дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийнэ | News.MN

Нийслэлийн дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Нийслэлийн дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийнэ

Нийслэлийн дөрвөн уулзварт шар тэмдэглэгээ хийнэ
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга энэ оны арваннэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Дүрмийн хэрэгжилтийг хангах, Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах чиглэлээр зарим замын уулзвар болон гол замтай нийлсэн гарцтай хэсэгт шар дөрвөлжин тэмдэглэгээ /Yellow intersectoin/ хийх ажлыг зохион байгуулж байна. Дээрх шар тэмдэглэгээг эхний ээлжинд нийслэлийн дөрвөн том уулзварт хийх юм. Тодруулбал, Цэцэг төвийн уулзвар, Цаг уурын уулзвар, Багшийн дээдийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт хийх аж.

Замын хөдөлгөөний ачаалал ихэссэнтэй холбоотойгоор зөвшөөрсөн гэрэл дохио нь ассан боловч тухайн чиглэлийн замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширсан, түгжрэл сааталтай байхад “Зогс шугам”-ын ард зогсолгүй уулзварт орж, хөндлөн чиглэлд яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж бусад чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаадаг, түгжрэл саатлыг механикаар үүсгэдэг зөрчил манай жолооч нарын дунд их байна. Иймд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 15.2 дах хэсэгт "Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно" гэж зааснаар уулзвар дээр үүсэх түгжрэл саатлыг багасгахад чухал ач холбогдолтой заалт юм. Уулзварт шар тэмдэглэл хийх ажлыг маргаашнаас Улаанбаатар зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ хийж гүйцэтгэхээр боллоо.

ЭХ СУРВАЛЖ: ЗЦА

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэмжигч 2018-09-20 150.129.142.107

Маш зөв. Ингэснээр бөглөөгүй газар бөглөө албаар үүсгэдэг байдалб уурна.

Avatar

иргэн 2018-09-20 202.131.227.82

Хайран мөнгө, цалин нэмэх гээд төсөвгүй гээд л байдаг. Иймэрхүү зардлаа танах хэрэгтэй ш дээ. арай л дэндэж байнаа.

Avatar

z 2018-09-20 66.181.160.25

бүх уулзвар дээр баруун гар луугаа гэрэл дохио харгалзахгүй эргэдэг болгомоор байна

Avatar

Оркууд аа!!! Анхаарна уу!!! 2018-09-20 58.108.90.128

Шар дээр ямар нэгэн байдалаар зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл одоо торгуулах юм байна шүү оркууд аа!!! Араас сигналддаг малуудыг бас олж тогтоож торгомоор байна!!!

Avatar

өб 2018-09-20 202.126.89.169

сайн байна одоо хүнээ бодоо машин яахав дээ бөглөрөөл зогсжил байг

Avatar

Зочин 2018-09-20 103.87.255.42

Цэнцрэн минь, машин дотор хүн явж байдаг юмштээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж