Роналдог бухимдуулсан улаан карт

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Роналдог бухимдуулсан улаан карт

Роналдог бухимдуулсан улаан карт

Дэлхийн шилдэг хөл бөмбөгчин Криштиан Роналдо энэ удаагийн Аваргуудын Лигт Ювэнтус клубт анх удаагаа тоглож байгаа билээ. Тэрээр лхагва гаригт Валеньсиагийн эсрэг тоглож байхдаа эсрэг багийн хамгаалагч Мурилио дээр алдаа гаргаж улаан картаар торгуулан талбайгаас хөөгджээ.

Валеньсиагийн хамгаалагч Мурилиогийн толгойнд түүний гар хүрсэн гэж үзэн шүүгч Феликс Брич түүнийг улаан картаар торгожээ. Энэ нь Роналдогийн хувьд  маш хүнд цохилт болсон бөгөөд тэрээр Аваргуудын Лигт 145 тоглолтонд оролцохдоо анх удаа улаан карт авсан тохиолдол болж байна. Португал  од маш их бухимдан  нүүрээ даран уйлж, толгойгоо сэгсэрсээр талбайг чөлөөлжээ. 33 настай Роналдо энэ зун Реал Мадрид клубээс гаран Ювэнтус клубт тоглох болсон. Ювэнтуст тоглож эхлээд хамгийн анхны хоёр гоолоо өнгөрсөн долоо хоногт Сасуоло багийг 2-1-ийн харьцаатайгаар буулган авахдаа хийсэн юм. Роналдо бол Аваргуудын Лигийн бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн олон гоол буюу 120 гоол оруулсан амжилтаараа нэгдүгээрт бичигддэг шилдэг хөл бөмбөгчин билээ.

Н.АМГАЛАНТУУЛ

ЭХ СУРВАЛЖ: STANDARD.CO.UK

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж