Хоёр Солонгосын удирдагчид Пэктү уул руу явжээ | News.MN

Хоёр Солонгосын удирдагчид Пэктү уул руу явжээ

Хоёр Солонгосын удирдагчид Пэктү уул руу явжээ

Хоёр Солонгосын удирдагчид Пэктү уул руу явжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ И болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар нийслэл Пеньян хотноо амжилттай зохион байгуулагдаж буй уулзалтын сүүлийн өдөр Пэктү уул руу гарахаар явжээ. Өнөөдөр өглөө 07:30 цагт Пеньян хотын Сунан олон улсын нисэх онгоцны буудалд хоёр Солонгосын удирдагчид өөрсдийн нисэх онгоцоор Самжиёон нисэх буудал руу явсан байна. Удирдагч Ким тэргүүн хатагтай Ри Сол Жүгийн хамтаар түрүүлж очсон бол араас нь ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүн хатагтай Ким Жүнг-сок нар 08:20 цагт хүрэлцэн очсон аж. Үүний дараагаар хоёр Солонгосын удирдагчид Пэктү уул руу машин хөлөглөн явсан болохыг Өмнөд Солонгосын хэвлэлийн хурлаар сэтгүүлчдэд мэдээлжээ.

Ерөнхийлөгч Мүн Жэ Ин тэргүүн хатагтай Ким Жүнг Сокийн хамтаар Хойд Солонгосын эрх баригчидтай явхаасаа өмнө салах ёс гүйцэтгэж буй агшин

Пэктү уул нь Солонгосын хойг болон БНХАУ-ын хилийн хооронд оршдог хамгийн өндөр уул юм. Өмнөд Солонгосын тоотой хэдхэн иргэд Пэктү ууланд судалгааны зорилгоор гарч байсан. Учир нь Хойд Солонгосын нутаг дэвсгэрт оршдог тул тэр болгон чөлөөтэй нэвтэрч чаддаггүй аж. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү үйлдэл бол хоёр Солонгосын уулзалт амжилттай болсны илрэл хэмээн дүгнэж байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES
Г. МАНДАХ

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж