Японы улс төрийн ‘survivor’

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Японы улс төрийн ‘survivor’

Японы улс төрийн ‘survivor’

Энэ удаагийн Хүмүүс” буландаа дэлхийн II дайнаас хойш Японы засгийн эрхийг хамгийн удаан барьсан Японы 57 дахь Ерөнхий сайд Шинзо Абэг онцолж байна.

БЛИЦ:

Нэр: Шинзо Абэ

Нас: 63 (1954 оны есдүгээр сарын 21 )

Төрсөн газар: Японы нийслэл Токио хотод төрсөн боловч өвөөгийнхөө төрсөн нутаг Нагатод бүртгэлтэй байдаг.

Өндөр: 1.75 метр

Гэр бүл: эхнэртэй, хүүхэдгүй

Шинзо Абэ пүрэв гаригт Японы засгийн эрхийг хамгийн удаан хугацаанд барьсан Ерөнхий сайд боллоо. Тэрбээр 2012 оноос хойш тасралтгүй ерөнхий сайдаар ажиллаж байна. Шинзо Абэ пүрэв гаригт болсон эрх баригч намын даргын сонгуульд хялбархан ялалт байгуулснаар улс төрийн дуулианд тэсч үлдэж чадлаа. Тэрбээр ирэх гурван жилийн хугацаанд намын даргаар ажиллана. Гэтэл хэдхэн сарын өмнө Шинзо Абэ танил талдаа хууль бусаар боломж олгосон гэх дуулианаас үүдэн рейтинг нь унаж, огцрох эсэх талаар яригдаж байсан билээ. Хэрэв Шинзо Абэ дуулианаас үүдэн огцорсон бол түүний хувьд улс төрийн замнал нь төгсгөл болох байлаа.

Намын сонгуулийн дараа Шинзо Абэгийн хувийн багшаар ажиллаж байсан Ардчилсан демократ намын гишүүн Хирасава Кацуей түүнийг “маш бодлоготой хүн” хэмээн тодорхойлжээ. Шинзо Абэ улс төрийн дуулианд тэсч үлдэхэд нөлөөлсөн шалтгаануудын нэг нь түүний эрх барих хугацааны эхэн үед барьсан сайн бодлоготой холбоотой гэж “Morgan Stanley MUFG Securities Co” зөвлөх Роберт Фелдман дүгнэжээ. Түүний үзсэнээр Шинзо Абэ дефляцитай тэмцэх, корпорацийн татварыг бууруулах, жуулчдын визний шалгуурыг бууруулах зэрэг үр дүнтэй бодлого баримталжээ.

Абэ, эхнэрийн хамт

Шинзо Абэгийн эхнэр Акиэтэй холбоотой сургуулийн удирдлага төрийн өмчийн газар худалдан авахдаа их хэмжээний хөнгөлөлт эдэлсэн нь маргаан дагуулсан юм. Улмаар Японы Ардчилсан нам болон Коммунист нам зэрэг сөрөг хүчний дөрвөн нам дуулиант хэрэгт холбогдсон ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэ болон Осака мужийн дарга Итиро Мацуиг парламентад ирж, мэдүүлэг өгөхийг шаардаж байв. Акиэтэй холбоотой гэгдэх Моритомо Гакуэн нь хэрэгт буруутай нь тогтоогдвол албан тушаалаасаа огцрохоо зарлаж байв. Энэ хэрэг өнгөрсөн оны сүүлээр олонд ил болсон юм. “Yomiuri” сонины явуулсан рейтинг судалгаагаар Шинзо Абэгийн рейтинг дуулианаас үүдэн 50-аас доош хувьд хүрч унаад байжээ. Улмаар Шинзо Абэ Японы түүхэнд хамгийн удаан ажилласан ерөнхий сайдаар үлдэх эсэх нь энэ удаагийн намын даргын санал хураалтаас шийдэгдэх байв.

Шинзо Абэ улс төрийн элит гэр бүлээс гаралтай. Түүний өвөө Кан Абэ болон түүний эцэг Шинтаро Абэ нар хоёулаа улс төрч байсан. Түүний элэнц өвөө нь Японы эзэн хааны армид алба хааж байжээ. Абегийн ээж Ёко Киши нь бас Японы ерөнхий сайд асан Нобусуке Кишийн (1957-1960) охин юм.

Шинзо Абэ 1977 онд Сейкей Их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны баклавр зэрэгтэй төгссөн. Үүний дараа АНУ-ын Өмнөд Калифорнийн их сургуульд суралцжээ. Түүний улс төрийн гараа 1982 онд Гадаад харилцааны яам болон Ардчилсан демократ намын ерөнхий зөвлөлд нарын бичгээр ажиллах болсноор эхэлсэн байв. Үүнээс өмнө тэрбээр “Кобе ган” үйлдвэрт хоёр гурван жил ажилласан аж. Шинзо Абэ 2006 онд Японы хамгийн залуу ерөнхий сайдаар сонгогдсон боловч жилийн дараа эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон юм. Тухайн үед тэрбээр 52 настай байв. Тэрбээр 2012 онд Батлан хамгаалахын сайд асан Шигерү Ишибаг намын даргын сонгуульд ялснаар улс төрд эргэн иржээ. Улмаар сонгуульд түүний Ардчилсан демократ нам парламентын сонгуульд ялалт байгуулснаар Ерөнхий сайдын суудалдаа эргэн иржээ. Үүнээс хойш тэрбээр 2014 ба 2017 оны сонгуулийн дараа Ерөнхий сайдаар улиран сонгогдсон юм. Түүнийг төрийн эрхэнд байх хугацаанд Японы ажилгүйдлийн түвшин сүүлийн 20 жилд байгаагүй доод  түвшинд хүрч, эдийн засаг 12 хувиар өсөн, хүчирхэгжиж чаджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж