Ж.Өнөрмаа Лондон хотноо соёлын арга хэмжээ зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Ж.Өнөрмаа Лондон хотноо соёлын арга хэмжээ зохион байгуулав

Ж.Өнөрмаа Лондон хотноо соёлын арга хэмжээ зохион байгуулав

Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Британичуудад үндэсний гар урлал, бараа бүтээгдэхүүнийг таниулах соёлын арга хэмжээг “Sustainable Fashion” сэдвийн дор 2018 оны 9 дүгээр сарын 17–23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь “London Design Biennale–2018” олон улсын үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдаж буйгаараа онцлог төдийгүй манай загвар зохион бүтээгчдийн ноолууран эдлэл, торгон эдлэл, гар урлал зэргийг багтаасан үзмэрүүдийг дэлгэн үзүүлж байгаа юм.

Арга хэмжээний нээлтэд Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайд Н.Тулга оролцлоо. Мөн “London Design Biennale–2018”-д эх орноо төлөөлөн оролцож буй загвар зохион бүтээгч Оюунаа ноолууран бүтээгдэхүүнийг гарган авахад оролцдог бүхий л хүчин зүйлс болох байгаль орчин, ан амьтан, малчин, ээрмэлч, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, хэрэглэгчийн талаар халуун дотно яриаг үзэсгэлэнгийн үеэр өрнүүллээ.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж