Хүүхэддээ хэлэх урмын үгс

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Хүүхэддээ хэлэх урмын үгс

  • Ийм хүүхэдтэй байдаг би, их азтай ээж (аав) шүү!
  • Танай багштай би уулзсан. Чамайг цаашдаа хичээлээ хийгээд байвал нилээн ирээдүйтэй хүүхэд гэж байсан. Миний хүү (охин) жаахан хичээчих. Тэгвэл ч хүссэн амжилтандаа хүрнэ!
  • Хүү минь улирал болгон онц гараарай!
  • Ээждээ тусалдаг сайн хүү шүү!
  • Миний хүүгийн бичгийн хэлбэр өдөр өнгөрөх тусам улам сайжирч байна. Өдөр бүр шалгая. Хэр зэрэг сайжирч байгааг нь өдөр бүр хэлье!
  • Би ч азтай хүн юмаа. Бурханаас надад ийм сайн хүү заяасанд ээж нь (аав нь) их баярладаг шүү. За бүгдээрээ чимээгээ аядаарай. Одоо миний хүү (охин) хамгийн сүүлд уншсан номынхоо тухай ярих гэж байна!
  • Миний хүү (охин) хамгийн сүүлд цээжилсэн шүлгээ аавдаа уншаад өгдөө!
  • Миний хүү ороо ямар гоё хурааж, өрөөгөө яасан сайхан цэвэрлээ вэ? Би хүртэл бага байхдаа ийм байгаагүй. Сайн байна. Миний охин (хүү) маш их ухаантай!
  • Иймэрхүү асуудлыг ч хэр баргийн хүн шийдэж чадахгүй шүү!
  • Миний хүү ажлаас айдаггүй, ажил хүүгээс минь айдаг!
  • Миний охины хийлцсэн хоол ч үргэлж амттай болдог шүү!
  • Миний охин чинь их хөөрхөн төрсөн шүү. Ааш зан нь царай шигээ сайхан болно доо!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж