Лхагва гаригт АНУ-ын ерөнхийлөгч Трамп шуурганд өртсөн ард иргэдтэй уулзахаар Өмнөд болон Хойд Каролинад зочилсон юм. Өнгөрөгч амралтын өдрүүдээр Флорэнс хар салхины дараагаар маш их хэмжээний үер болж Каролина мужийн далайн эрэг орчмын айл өрхүүд сэтгэл санааны болон эд хөрөнгийн ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Хар салхины улмаас Хойд Каролинад 37 хүн нас барж, 27 айл орон гэргүй болсон байна. Трамп эхний өдрөө Хойд Каролинад зочилж сайн дурын ажилчдын байранд очиж гамшигт нэрвэгдэн орон гэргүй болсон хүмүүст хоол хүнсний тусламж үзүүлэв.
Ерөнхийлөгч түүнийг тойрон зогссон сайн дурын ажилчдад хоол хүнс болон тусламжийн зүйлсийг гардуулан өгч байх үеэр түүний дэргэд зогсч байсан бяцхан хүү Такер гэнэт “Ноён ерөнхийлөгчөө, би таныг тэвэрч болох уу?” хэмээн асуусан байна. Ерөнхийлөгч Трамп хүүг тэврэн тэнд байсан сайн дурын ажилчид бүгд баярлан алга ташицгаажээ. Тэдний ард зогсч байсан ахмад настай ажилтан тэдний тэврэлдэхийг хараад “Би яг уйлах гэж байх шиг байна” хэмээн хэлсэн байна.
Н.АМГАЛАНТУУЛ
ЭХ СУРВАЛЖ: DAILYCALLER.COM
Холбоотой мэдээ