Дундговь аймгийн Онцгой байдлын газраас Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн дархлаажуулалтын кабинетыг өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан тохижууллаа.
Хүүхдийн дархлаажуулалтын кабинетыг аймгийн хэмжээнд 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан тохижуулж, тус эмнэлгийн хамт олон хүлээлгэн өгсөн юм.
Ингэснээр хүүхдэд эмчилгээ оношилгоо хийхэд саатуулах орчин нөхцөл бүрдэж, бага насны хүүхдийг оочир дараалалгүй шуурхай үзэх боломж бүрдэж байна гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ