Манчестер Сити талбайдаа хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Манчестер Сити талбайдаа хожигдлоо

Манчестер Сити талбайдаа хожигдлоо

Аваргуудын лигийн үлдсэн дөрөв дэх хэсгийн тоглолт боллоо. Эдгээр тоглолтуудаас Манчестер Сити талбайдаа хожигдож, Ювентусын төлөө анхны аваргуудын лигийн тоглолтоо хийж буй К.Роналдо улаан карт авсан нь багагүй дуулиантай үйл явдал болов.

E ХЭСЭГ:

Аякс талбайдаа ялалт авсан бол Бавари Мюнхен зочлон тоглоод талбайн эздийг буулгаж авав. Нидерландын Аякс клубээс хоёр дахь жилдээ тоглож буй Аргентин хамгаалагч Н.Тальяфико онцгойрч дубль хийж Европын аваргуудын лигт анхны гоолоо оруулжээ. Тэгвэл Германы хүчирхэг баг Бавари Мюнхен клубт Португалын Бенфикаг буулгаж авахад тийм ч төвөгтэй байсангүй. Тус тоглолтонд Ф.Рибери, А.Роббен нар хоюул гараанд гарч хоёр талын жигүүрт тоглосон нь онцлог байлаа.

  • Аякс 3-0 АЕК Афин (гоол: Н.Тальяфико 46’, 90’, ван де Бек 77’)

Шар хуудас: де Йонг 74’, Х.Зийех 75’, Н.Тальяфико 88’, Алеф 72’, П.Мандолас 74’

Аякс: А.Онана, Н.Мазрауи, де Йонг, Д.Блинд, Н.Тальяфико, Л.Шёне, Д.Нерес (К.Дольберг 78’), К.Эйтинг, Х.Зийех, К.Хунтелар (ван ве Бек 62’), Д.Тадич

АЕК Афин: В.Баркас, Н.Хальт, В.Лампрополос, М.Иконому, У.Косич, П.Манталос, К.Галанопулос (Алеф 61’), А.Симоеш, М.Бакакис (Г.ГИанниотас 70’), Э.Понсе (Г.Якумакис 81’), В.Клонаридис

  • Бенфика 0-2 Бавари Мюнхен (гоол: Р.Левандовский 10’, Р.Санчес 54’)

Шар хуудас: Л.Фейса 22’, Жардел 39’, Ж.Киммих 18’, М.Хуммельс 52’

Бенфика: О.Влаходимос, А.Гримальдо, Жардел, Р.Диас, А.Алмейда, Г.Фернандес, Л.Фейса, Пицци, Э.Сальвио, Х.Сеферович, Ф.Серви

Бавари Мюнхен: М.Нойер, Х.Алаба, М.Хуммельс, Ж.Боатенг, Й.Киммих, Х.Мартинес (Т.Мюллер 88’), Р.Санчес, Х.Родригес (Л.Горетцка 79’), Ф.Рибери (С.Гнабри 62’), Р.Левандовский, А.Роббен

 F ХЭСЭГ

Украйнд гоол арвинтай тоглолт боллоо. Анх удаагаа аваргуудын лигт тоосоо өргөж буй Германы Хоффенхайм клуб тэнцээ авч анхны оноогоо авсан. Харин нөгөө талд Пеп Гуардиолагаар удирдуулсан Манчестер Сити клубыг Фрацын Лион клуб талбайд нь хожоод нутаг буцлаа. Энэ тоглолтын үр дүнг ингэж таамаглах хүн тун ховор байсан болов уу?

  • Шахтёр Донецк 2-2 Хоффенхайм (гоол: Исмаили 27’, Майкон 81’, Ф.Гриллич 6’, Н.Нортвейт 38’)

Шар хуудас: Ж.Мораес 45’, А.Патрик 52’, Я.Ракицкий 77’, Ф.Гриллич 29’

Шахтёр Донецк: А.Пятов, Б.Бутко, Д.Хочолава, Я.Ракицкий, Исмаили, А.Патрик (Майкон 76’), Т.Степаненко, Марлос, С.Болбат (В.Коваленко 57’), Ж.Мораес, Тайсон

Хоффенхайм: О.Бауманн, С.Пош, К.Фогт, Х.Нортвейт, Н.Шульц, Ф.Гриллич, Л.Биттенкурт (К.Демирбай 64’), П.Кадержабек, А.Салаи (С.Цубер 75’), А.Крамарич (Р.Нельсон 85’), Жоелинтон

  • Манчестер Сити 1-2 Лион (гоол: Б.Силва 67’, М.Корне 26’, Н.Фекир 43’)

Шар хуудас: С.Агуэро 90’, Н.Фекир 77’, Б.Траоре 90+3’

Манчестер Сити: Эдерсон, К.Уокер, Ж.Стоунс, А.Лапорте, Ф.Дельф, И.Гюндоган (Л.Сане 55’), Фернандиньо, Д.Силва, Б.Силва, Г.Жесүс (С.Агуэро 63’), Р.Стерлинг (Р.Махрез 76’)

Лион: А.Лопез, Ф.Менди, Ж.Денайер, Марсело, Рафаэл (Л.Дубойс 76’), Х.Ауар, Т.Ндомбеле П.Дьоп, М.Корне (Б.Траоре 90+2’), Н.Фекир (Л.Тусар 79’), М.Депай

G ХЭСЭГ:

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин К.Роналдо багаас явсан ч Реал Мадрид клубт асуудал алга байна. Харин ч багийн тоглогчид илүү чөлөөтэй, тэр дундаа Г.Бэйл ажлаа сайн хийгээд байна. Уг нь Рома клубыг тийм ч амархан буугаад өгчихнө гэж санаагүй. Гэхдээ үлдсэн тоглолтуудад Рома клуб эерэг үр дүн авахад хэсгээс гарах боломжтой. Харин Чехийн баг талбай дээрээ ЦСКА Москва клубтэй тэнцлээ. Магадгүй энэ нь Чехийн багт байж болох хамгийн эерэг үр дүн ч болов уу.

  • Реал Мадрид 3-0 Рома (гоол: Иско 45’, Г.Бэйл 58’, М.Диаз 90+1’)

Шар хуудас: С.Рамос 23’, де Росси 44’, Э.Жеко 76’

Реал Мадрид: К.Навас, Д.Карвахаль, Р.Варан, С.Рамос, Марсело, Л.Модрич (Д.Себаллос 85’), Каземиро, Т.Кроос, Г.Бэйл (М.Диаз 73’), К.Бензема (М.Асенсио 62’), Иско

Рома: Р.Ольсен, А.Флорензи, К.Манолас, Ф.Фазио, А.Коларов, С.Нзонзи (П.Шик 69’), де Росси, Н.Заниоло (Л.Пеллегрини 54’), Ч.Ундер, Э.Жеко, С.Эль-Шаарави (Д.Перотти 62’)

  • Викториа Пльзень 2-2 ЦСКА Москва (гоол: )

Викториа Пльзень: М.Козачик, Р.Ржезник, Р.Губник, Д.Лимберский, Я.Колиц, Т.Горжава (Л.Гейда 89’), П.Грошовский, Я.Коваржик, Д.Коларж (А.Чермак 64’), М.Крменчик (Я.Ржезничек 74’)

ЦСКА Москва: И.Афинфеев, М.Фернандес, Р.Бекан, Н.Чернов, К.Набабкин, Д.Ефремов (И.Ахметов 46’), Ш.Влашич, Я.Бийл, И.Обляков, А.Загоев (Т.Жамалетдинов 74’), Ф.Чалов (А.Сигурдссон 81’)

H ХЭСЭГ:

Манчестер Юнайтед клуб Швейцарт зочлон П.Погбагийн дубль, А.Марсиалын нэг гоолоор ялалт байгуулж бүтэн оноотой гэртээ харилаа. Үүнтэй адил Ювентус клуб Испанид зочлон мөн л хожил байгуулсан байна. Гэхдээ тус тоглолтонд Ювентус клубын төлөө анхны аваргуудын лигийн тоглолтонд оролцож буй К.Роналдо дөнгөж 29 дэх минутанд улаан карт авсан нь томоохон сенсаци байлаа. Шүүгч түүнийг жүжиглэсэн гэж үзэн ийн улаан карт өгсөн ажээ. Гэсэн хэдий ч Ювентус хожил байгуулахад асуудал гарсангүй.

  • Янг Бойз 0-3 Манчестер Юнайтед (гоол: П.Погба 35’, 44’ пен, А.Марсиал 66’)

Янг Бойз: Давид фон Бальмос, Л.Бенито, Стив Фон Берген, Мохамед Аль-Камара, К.Мбабу, М.Сулеймани, С.Саного, Д.Соу (М.Эбишер 59’), К.Фасснахт (М.Нгамалей 65’), Р.Ассале, Г.Оаро (Ж.Нсаме 75’)

Манчестер Юнайтед: Давид де Хеа, Д.Далот, К.Смолинг, В.Линделёф, Л.Шоу, П.Погба (А.Перейра 75’), Н.Матич, Фред (М.Феллайни 69’), М.Рашфорд (Мата 69’), Р.Лукаку, А.Марсиал

  • Валенсиа 0-2 Ювентус (М.Пьянич 45’ пен, 51’ пен)

Шар хуудас: Д.Парежо 43’, Ж.Мурьлло 49’, Р.Везо 54’, А.Сандро 59’, В.Щесный 81’

Улаан хуудас: К.Роналдо 29’

Валенсиа: Нето, Ж.Гая, Ж.Мурьлло, Г.Паулиста, Р.Везо (Д.Черышев 57’), Г.Гуэдес (С.Мина 70’), Д,Васс, Д.Парежо, К.Солер, М.Батшуай (К.Гамейро 70’), Родриго

Ювентус: Щесный, А.Сандро, Ж.Кьеллини, Л.Бонуччи, Ж.Кансело, Б.Матюиди, М.Пьянич (Д.Коста 67’), С.Хедира (Э.Жан 23’), К.Роналдо, М.Манжукич Ф.Бернардески

Б.БЯМБАБАЯР

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж