Ц.Нацагдорж: ДЦС-4-ийн осол зөвхөн нэг хүний алдаа биш | News.MN

Ц.Нацагдорж: ДЦС-4-ийн осол зөвхөн нэг хүний алдаа биш

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Ц.Нацагдорж: ДЦС-4-ийн осол зөвхөн нэг хүний алдаа биш

 

Монгол Улсын зөвлөх инженер, эрчим хүчний аудитор Ц.Нацагдоржтой ДЦС-4-т гарсан гэмтэл болон эрчим хүчний салбарын асуудлаар ярилцлаа.


-Өнгөрөгч амралтын өдөр ДЦС-4-т гарсан гэмтэл иргэдийг нэлээд сандаргалаа.  Азаар урин цаг байлаа. Гэхдээ энэ удаагийн гэмтэл анхных  биш. Өмнө нь  2006, 2015 онуудад ч бас тэг зогсолт хийж байсан гэдэг. Энэ үед та ажиллаж байсан шүү дээ. Тухайн үеийн гэмтлийн талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ сарын 15-ны өглөө 09.54 цагт Монгол Улсын хамгийн том хүчин чадалтай Дулааны IV цахилгаан станцад аваар гарч, бүрэн зогссон. Хамгийн их ачааллыг үүрч байсан станц зогсоход бусад станцууд ачааллаа дийлэхгүй мөн аваарын байдлаар зогсдог. Ингэснээр Төвийн бүсийн эрчим хүчний систем аваарын байдалд орж нийслэл хот болон хэд хэдэн аймаг цахилгаангүй болсон. Энэ удаагийн аваар “ДЦС-4” ТӨХК-ийн хувьд анхных биш, 2006 оны тавдугаар сарын 16-нд мөн 2015 оны тавдугаар сарын 24-нд  бүрэн зогсож байсан. Энэ гурван аваар хоорондоо төстэй, 220кВ (киловольт)-ын Ил Хуваарилах байгууламжид газардлага, гэмтэл гарсантай холбоотой хамгаалалт ажиллаж 220 кВ-ын “систем шин” хүчдэлгүй болж, гадагш хэрэглэгч рүү болон дотогшоо станцын дотоод хэрэгцээнд өгдөг бүх өндөр хүчдэлийн, цахилгааны шугамууд таслагддаг. Ингэснээр хэрэглэгчгүй таслагдсан турбогенераторууд, зуухнууд мөн аваарын байдлаар зогсдог. Тэг зогсолт гэдэг нь станц өөрөөсөө ямарч цахилгаан гаргахгүй, өөрөө бие даан сэргэх боломжгүй болсон нөхцөл байдлыг хэлдэг. Тэг зогсолтыг  сэргээхдээ ОХУ-с цахилгаан авч сэргээсэн гэж ойлгож болно.  Тухайн үед үндсэн тоноглолууд эвдрэх, гэмтэх магадлал маш өндөр байдаг. Энэ удаагийн зогсолтын хувьд турбогенератор-2, 3-ын холхивчууд гэмтсэн. Гэмтлийг засварлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ нь шууд хохирол болно. Харин шууд бус хохирлыг тооцохдоо нийт хэрэглэгчдэд ямар хохирол гарсныг тооцож байж гаргана.

-Энэ удаагийн гэмтэл нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болсон гэдгийг салбарын сайд нь тодотгосон. Бүхэл бүтэн эрчим хүчний  үйл ажиллагаатай  нэг хүн шууд харьцдаг гэж ойлгогдохоор байгаа юм л даа. Үүний цаана мэдээж хяналт шалгалт давхар бий биз дээ?

-Цахилгаан станц нь маш нарийн нийлмэл байгууламж юм. Станцыг маш том мэргэшсэн баг хамт олон удирдаж явуулдаг. Мэдээж сэлгэн залгалт хийхэд олон давхар хяналт тавигддаг. Сэлгэн залгалтын бланкийг  үйлдэл бүрээр нь хянадаг. Сэлгэн залгалтын бланк нь нийлмэл цахилгаан байгууламжийг засварт гаргах, засвараас ажиллагаанд оруулахад хийгдэх үйлдлүүдийн дэс дарааллыг тогтоож өгдөг бичгээр үйлддэг баримт бичиг юм. Ил хуваарилах байгууламжийг засварт гаргах, ажилд оруулах ажиллагаа сэлгэн залгалтын бланкийн дагуу хийгддэг. Сэлгэн залгалтын бланкаар ажиллахдаа хийх гэж байгаа үйлдлээ нягтлан зөв эсэхийг нягталсны дараа үйлдлээ гүйцэтгэдэг, мөн үйлдэл хийж байгаа хүн болон хяналт тавьж байгаа хүн хамт хянадаг. Нийлмэл цахилгаан байгууламжид (220 кВ-ын Ил хуваарилах байгууламж-4)-д сэлгэн залгалт хийхдээ тухайн сэлгэн залгалт хийх чадварыг эзэмшсэн хоёроос доошгүй хүн сэлгэн залгалт хийх ба дээд албан тушаалтан нь үйлдэл бүрт хяналт тавих үүрэгтэй байдаг. Бланкийг цахилгаан цехийн ашиглалтын инженер, цехийн дарга, лабораторийн эрхлэгч нар хянаж баталгаажуулсан байдаг. Мөн ил хуваарилах байгууламжийг засварт гаргахдаа захиалга бичиж түүнийг техникийн дээд удирдлагууд зөвшөөрөл өгдөг. Шуурхай ажиллагааны үед цахилгаан цехийн ээлжийн дарга, станцын ээлжийн инженер, Диспетчерийн үндэсний төвийн диспетчер хянаж зөвшөөрөл өгдөг. Иймээс энэхүү алдаа нь зөвхөн нэг хүний алдаа биш юм.  Харин сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ нийт багийн алдаа эцэст нь хэн нэгэн ажилтан дээр очиж илэрдэг гэсэн санаа байгаа байх гэж ойлгосон.

-Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг сэлгэн залгалтын бланк алдаатай байснаас үүдсэн гэдэг тайлбарыг өгсөн?

-Сэлгэн залгалтын бланк алдаатай байсан гэдэгтэй санал нийлж байна. Тухайн үед типовой (загвар) бланкаар сэлгэн залгалт хийсэн. Типовой бланк нь ил хуваарилах байгууламж хэвийн схемтэй байхад тооцоологдож хийгдсэн байдаг. Харин тухайн үед схемд өөрчлөлт орсон байсныг тооцохгүйгээр типовой бланкийг ашигласан нь алдаа юм. Нийлмэл цахилгааны схемд тухай бүр нь өөрчлөлт орсон бол залгагдсан, таслагдсан эсвэл газардуулга тавигдсан эсэхийг тэмдэглэдэг.

-Тус ослоор эрчим хүчний аюул ойрхон ирснийг бидэнд санууллаа.  30-50 жил болсон станцуудын техник, хүчин чадал нь муудсаныг илтгэж байна гэж ойлгож болох уу?

-“ДЦС-4” ТӨХК 35 жил, “ДЦС-3” ТӨХК 50 жилийнхээ ойг энэ онд тэмдэглэсэн. Станцууд хуучирч байгаа нь үнэн. Ялангуяа үндсэн тоноглолууд ихээхэн хуучирсан. Тийм ч учраас ОХУ-тай гэрээ байгуулан “ДЦС-4” ТӨХК-ийн эхний дөрвөн турбоагрегатыг шинэчлэх ажлыг эхлүүлж байна. Шинэчлэхээр төлөвлөгөөний дагуу энэ онд нэг турбоагрегатын шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн боловч энэхүү аваартай холбоотой түр саатал гарлаа.

Цахилгааны тэг зогсолт хэр хэмжээний  хохирол учруулах вэ?

– Орчин үеийн амьдралыг цахилгаангүйгээр төсөөлөх боломжгүй. Бүрэн хохирлыг гаргах боломжгүй. Станцын шууд хохирлыг гаргаж болно. Энэ хохирлыг аваарын актад тодорхойлж гаргадаг. Хэрвээ өвлийн улирал байсан бол хот тэр чигээрээ хөлдөх аюултай. Энэ удаа цаг агаар дулаахан байсан тул хохирол арай бага учруулсан гэж ойлгож болно. Гэхдээ хотын бүх гэрлэн дохиолол ажилгүй болж машины түгжрэл дээд цэгтээ хүрсэн. Эрдэнэт үйлдвэр болон бусад томоохон үйлдвэрүүд зогссон. Хотын орон сууцны халаалт тавих өдөр давхцсан, халаалт тавих асуудал тодорхой хугацаагаар саатсан. Эмнэлэг, сургууль, орон сууцнууд цахилгаангүй болсон. Энэ бүгдийг нарийн тооцох боломжгүй.  Амьдрал үргэлжилж байгаа тул олон хүн, байгууллагыг хохироосон байж таарна.

-Хэвийн горимд шилжихэд хэдий хэр хугацаа зарцуулагдах вэ?

-Дулааны цахилгаан станцын нэгэн дутагдалтай тал нь маневрлэхэд удаан, аваараар зогсох үед нь аль болох тоноглолуудыг гэмтээхгүйгээр таслалт хийх, схемийг задлах (цахилгаангүй болсон учраас маш олон том хаалтуудыг гараар хаах, шугам хоолойг юүлэх) зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэдэг. Хамгийн эрсдэл ихтэй гэмтэх магадлал өндөртэй тоноглол нь турбинууд байдаг. Тогтмол гүйдлийн тосолгоо болон генераторын нягтруулгын насосуудыг тэжээдэг аккумляторын батерейнууд сууснаар турбины тосолгоонд болон генераторын нягтруулганд тос шахах боломжгүй болдог нь турбиныг гэмтээх үндсэн шалтгаан юм.  ДЦС-4-н генераторуудыг устөрөгчөөр хөргөж байдаг ба нягтруулгын насосууд зогссоноор устөрөгч гадагш алдагдах аюултай, ил гал гаргасан тохиолдолд дэлбэрэх аюулд хүргэдэг. ДЦС-4-ийг тэг зогсолтоос сэргээхийн тулд ОХУ-аас цахилгаан авч явуулах ажиллагааг эхлүүлдэг. Зогссоны дараа  5600С температуртай байсан зуух, турбинууд, шугам хоолойнууд хөрсөн байдаг тул жигд гэмтээхгүй халаах ажиллагааг технологийн дарааллын дагуу  гүйцэтгэдэг. Энэ бүх үйлдлийг бүгдийг энд дурдах боломжгүй. Тэг зогссон ДЦС-г сэргээхэд хамгийн багадаа 4-5 цаг зарцуулдаг. Харин бүрэн сэргээхэд түүнээс олон цаг зарцуулна.

-Багануурын цахилгаан станц баригдвал Монголын цахилгааны асуудал шийдэгдэнэ гэж үзсэн ч Ц.Даваасүрэн сайдын хувьд үүнийг эрс эсэргүүцдэг.  Таны хувьд Багануурын цахилгаан станцын үр өгөөжийг хэрхэн харж байна вэ?

-Багануурт 700мВт (мегаватт)-н дулааны цахилгаан станц барих асуудлыг эхлүүлсэн боловч мэргэжлийн хүмүүсийн зүгээс шүүмжлэлд өртсөн. Миний бие ч мөн шүүмжилсэн. Мэргэжилтнүүдийн шүүмжилсэн гол шалтгаан нь нэгж агрегат (блок)-ын хүчин чадлыг буруу сонгосон, концессын гэрээгээр Монголын талд маш хүнд ачаа үүрүүлэхээр байсан. Тэнд 350мВт-ын хоёр блок суурилуулна гэсэн. 350мВт-ын нэг блок зогсоход бусад зэрэгцээ ажиллаж байгаа станцуудыг татаж унагах эрсдэлтэй байсан.  Энэ нь ДЦС-4–н аваарын зогсолтоор ТЭЦ-3-ыг татаж унагасантай адилхан үйл явц давтагдана гэсэн үг. Үүнийг бид шүүмжилсэн. Багануурт ДЦС барихдаа нэгж блокын хүчин чадлыг зөв сонгох, хөрөнгийн эх үүсвэрийг зөв тодорхойлж, Монголчуудад аль болох хүнд ачаа үүрүүлэхгүйгээр зохион байгуулбал дэмжигдэнэ.

-Хэрвээ усан цахилгаан станцтай байсан бол ийм асуудал гарлаа гэхэд нэг кноп дараад л асуудлыг шийдэх байлаа гэж Ц.Даваасүрэн сайд хэлсэн. Ер нь усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц хоёрын ялгааг та тайлбарлаж өгнө үү?

-Эрчим хүчний систем нь найдвартай, тасралтгүй ажиллагааг хангаж байх ёстой.  Гэвч манай эрчим хүчний систем маш эмзэг, зөвхөн ДЦС-уудаас бүрдсэн, найдвар муутай систем юм. Бие даасан эрчим хүчний системд хамгийн том хүчин чадлын агрегатаас багагүй хүчин чадал бүхий усан цахилгаан станц байдаг. Усан цахилгаан станц нь маневрлах чадвар өндөртэй, зогсож байсан усан генератор бүрэн чадлаа авахад дөрвөн минут зарцуулдаг. Ийм чадлын усан цахилгаан станц барьж байгуулах асуудлыг маш олон жил ярьсан боловч хэрэгжихгүй байсаар байна. Нарны станц, салхин парк зэрэг сэргээгдэх эрчим хүчийг барьж байгуулах нь зүйтэй. Гэвч тэдгээрийг удирдахад байгалиас хамааралтай, аваар саатлын үед системийн тохируулгыг хийхэд ашиглах боломж багатай. Усан цэнэгт станцыг барьж байгуулж болно, гэхдээ усан цэнэгт цахилгаан станцыг том хүчин чадалтай байгуулж чаддаггүй. Монголын хувьд эхний ээлжинд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-г барьж байгуулах асуудал хамгийн чухал. Мөн том хүчин чадлын дулааны станцуудыг уурхай дээр нь барьж байгуулах нь зүйтэй. Гэхдээ нэгж агрегатын чадлыг зөв сонгох шаардлагатай.

-Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний  маш олон төсөл яригдсан ч ажил хэрэг болж огт урагшлалгүй байсаар өнөөг хүрлээ.  Төслүүд хөдлөхгүй гацаж байгаа шалтгаан нь юу вэ?

-Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос нийтдээ 60 гаруй станц барьж байгуулах тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Энд нар, салхи, дулааны, усан цэнэгт, усан цахилгаан станцуудыг барих тусгай зөвшөөрлүүд бий. Гол шалтгаан нь хөрөнгө оруулалтын асуудал шийдэгддэггүй. Ач холбогдлоор нь барьж байгуулах дараалал тогтоогоогүй. Хэн нэгэн эрх мэдэлтэй этгээд тусгай зөвшөөрлийг халаасалчихсан явж байна. Тэд барьж байгуулахгүй, тэд зөвхөн маш их ашиг олох зорилготой. Мөн концессын гэрээ гэдэг зүйл рүү маш их хошуурлаа. Энэ нь тэдэнд ашигтай байж болох ч ард түмэнд ашиггүй, дарамт болох эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн хүмүүсийн зүгээс дэмжлэг авч чаддаггүй.

-Өнөөдөр эрчим хүчний салбарын бодлого хэр зохистой явж байна вэ?

 

-Эрчим хүчний салбарын бодлого алдагдсан гэдэгтэй хүмүүс санал нийлдэг. Боловсон хүчний бодлого алдагдсан, байгууллагуудын толгой нь данхайж дарга нар олонтой болсон, мэргэжлийн хувьд шигшиж дэвшүүлдэг, хариуцлага үүрүүлдэг асуудал байхгүй болсон. Намын харьяалал боловсон хүчний томилгоонд маш хүчтэй нөлөөлж байна. Энэ асуудал салбарын байгууллагуудад болон удирдах дээд байгууллагуудад бүгдэд нь хамааралтай. Хэрвээ томилгоогоор ирж байгаа албан тушаалтнууд чадвартай, мэргэжлийн байх юм бол асуудал байхгүй.  ДЦС-4-д ажиллаж байгаа хамт олон муу биш, бэлтгэгдсэн чадварлаг жирийн инженер, ажилчид олон бий. Тэднийг мэргэжлийн чадвараар нь шилэх, сонгох, дэвшүүлэх асуудал учир дутагдалтай байна.

-Энэ өвөл, цаашид бид тэг зогсолт хийхгүй, хөлдөхгүй өвөлжих боломж бий юу?

-Дахин эрсдэл гарах магадлал маш өндөр байна. ДЦС-4 нь хонины ганц морь мэт зүтгэж байна. Цахилгааны 73 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65 хувийг хангаж байна. Ганц станцад үндсэндээ сэлгээ байхгүй учраас засвар үйлчилгээгээ бүрэн хийх боломжгүй, цаггүй болсон. Эхний ээлжинд ДЦС-4-тэй ойролцоо чадалтай станцыг маш яаралтай барих шаардлагатай.

 -Хамгийн чухал салбар болох эрчим хүчний салбарыг мэргэжлийн хүмүүс удирддаггүй гэдэг шүүмжлэл гардаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Тендер, хангамж, мөнгө санхүүтэй холбоотой албан тушаалтнууд дээрээс томилогддог.

-Шинэ дулааны цахилгаан станц барьснаас хуучин станцуудынхаа хүч чадлыг нэмсэн нь дээр гэж хэлэх ч хүмүүс бий. Энэ тал дээр та байр сууриа илэрхийлнэ үү?

-Үүнтэй би бүрэн санал нийлэхгүй. Шинэ станц барьж байгуулах нь илүү үр ашигтай. Шинэ техник, технологи түлхүү нэвтэрнэ. ДЦС-ын параметр (уур, усны даралт, температур) өндөр байх тусам үр ашиг нь илүү өндөр байдаг. Энэ нь түлшний хувийн зарцуулалтыг бууруулж байгаль орчинд сөрөг нөлөөллийг багасгана. ДЦС-3 нь дунд болон өндөр даралтын (90-100 ата) параметртэй станц юм. ДЦС-3-ыг ДЦС-4 –тэй харьцуулахад параметр бага, үр ашиг муутай. Энэ станцыг өргөтгөхтэй санал нийлэхгүй. Мөн Амгалангийн дулааны станцыг 50 мВт-ын турбинтай болгож өргөтгөнө гэсэн асуудал яригдсан. Баригдсан зуухнууд нь усан халаалтын зуухнууд бөгөөд уурын зуух болгоход маш өндөр зардалтай, тэгээд ч өндөр параметрын станц болж чадахгүй. Иймээс энэ асуудлыг эргэж харах шаардлагатай. Харин ДЦС-4-ийн өргөтгөл, шинэчлэлийг хүлээж авч болно.

Холбоотой мэдээ

109 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дорждэрэм 2018-09-20 202.131.248.54

сайн байна уу энэ хүнтэй яаж холбогдох вэ

Avatar

Өндөр настан В.Дуламжав 2018-09-20 202.21.106.150

Аккумуляторын батерей нь байнга бүрэн цэнэгтэй байх ёстой.
Аваарийн гэрэлтүүлгийн сүлжээ газардлагагүй маш цэвэр байх ёстой.
Аккумуляторын батерейн хүчин чадал шаардлага хангахгүй байгаа бол өөр гарц хайх хэрэгтэй.
Эмнэлэг цахилгаан тасрахад аваарийн дизель явуулдаг шүү дээ.
Аккумуляторын батерейн цэнэгийг алдуулахгүй нэмэн цэнэглэлт хийж байх аваарийн тогтмол гүйдлийн дизель суурилуулан холбох гэх мэт зүйлийг бодолцвол ямар вэ?

Avatar

Өндөр настан В.Дуламжав 2018-09-20 202.21.106.150

2015 оны аваарийн үед 1 аккумуляторын батерейтай байсан гэж дуулсан /дам яриа/.
Станц “0” зогсоход аккумуляторын батерейн дээр станцын гэрэлтүүлэг, турбины аваарийн масло насосуудын хөдөлгүүр автоматаар залгагдах ёстой. Станц “0” зогссон байхад ажилтай үлдэж аваариас сэргээх ганц амин сүнс нь аккумуляторын батерей юм. Иймд аккумуляторын батерейн горим ажиллагаанд онцгой анхаарах хэрэгтэй.

Avatar

Өндөр настан В.Дуламжав 2018-09-20 202.21.106.150

2015 оны аваарийн үед 1 аккумуляторын батерейтай байсан гэж дуулсан /дам яриа/.
Станц “0” зогссон байхад ажилтай үлдэж байгаа аваарийг сэргээх ганц амин сүнс нь аккумуляторын батерей юм. Иймд аккумуляторын батерейн горим ажиллагаанд онцгой анхаарах хэрэгтэй.
Станц “0” зогсоход аккумуляторын батерейн дээр станцын гэрэлтүүлэг, турбины аваарийн масло насосуудын хөдөлгүүр автоматаар залгагдах ёстой.
Аккумуляторын батерей нь байнга бүрэн цэнэгтэй байх ёстой.

Avatar

Өндөр настан В.Дуламжав 2018-09-20 202.21.106.150

2000-гаад оны эхнээс Дамжуулах компанийг байгуулах үед станцуудын мэдлийн өндөр хүчдлийн хуваарилах байгууламжууд (220/110/35 кВ ОРУ, ЗРУ)-ыг дамжуулах компанид шилжүүлэн өгсөн. Тэр үеэс л хуваарилах байгууламжид сэлгэн залгалтыг 2 байгууллагын хүмүүс хийдэг болсон байна. Станцын тоноглолын хэлхээнд хийх сэлгэн залгалтыг тэдний захиалгаар дамжуулах компани гүйцэтгэвэл алдаа гарахгүй юм. ДЦС-4-д анх 2 комплект аккумуляторын батерей суурилагдаж байсан одоо хуучирч солигдсон байх учиртай.

Avatar

Өндөр настан В.Дуламжав 2018-09-20 202.21.106.150

Мөн тэнд ажиллаж буй хүн ч алдаа гаргахгүй гэсэн баталгаа байхгүй ( үүний бодит жишээ дээрх аваариас 2 хоногийн дараа Буянт-Ухаа дэд станц дээр алдаа гарсан). Ийм аваарийн үед хэрхэн тоног төхөөрөмжөө гэмтээлгүй авч үлдэх, түргэн шуурхай сэргээн босгох талаар бодолцох ёстой юм.

Avatar

Өндөр настай В.Дуламжав 2018-09-20 202.21.106.150

-лыг бүх түвшинд ойлгож ярих боломж гарсан нь том ололт юм. ДЦС-4 дээр гарсан аваари түүнийг сэргээн босгох ажиллагаанд алдаа дутагдал байна. Үүнийг үгүйсгэх аргагүй юм. 2015 онд гарсан аваарийг мөн адил ихээхэн хугацаа алдаж сэргээж байсан. Өмнөх аваариас сургамж авч дүгнэлт хийж түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулах ёстой. ЭХ-ний салбар нь цас бороо, салхи шуурга, үер усны аюулд өртөж аваари саатал гарах хамгийн их магадлалтай.

Avatar

Өндөр настан В.Дуламжав 2018-09-20 202.21.106.150

Эрчим хүч /ЭХ/-ний салбарын хөгжил зогсонги байдалд орж Монгол улсын хөгжлөөс хойш татах болсон нь тус салбарт улс төрийн нөлөөлөл орсонтой шууд холбоотой. Үүнээс болж салбарын ИТА-ын идэвхи санаачлага, урам зориг, ирээдүйдээ итгэх итгэл, найдвар алдагдсан гэдэг нь үнэн.
Тоног төхөөрөмж хуучирч байгаатай зэрэгцэн хүний нөөцийн бодлого алдагдах нь ЭХ-ний салбарын найдвартай ажиллагааг улам муутгах аюултай.
Хэдийгээр аваари саатал гарч ихээхэн хохирол учирсан ч гэсэн салбарт байгаа алдаа дутагд-

Avatar

Зочин 2018-09-20 66.181.161.6

Ийм л мундаг инженерүүдээр удирдуулах хэрэгтэй мэргэжлийн байгууллагуудийг мэргэжлийн хүмүүс нь л удмрдах хэрэгтэй

Avatar

Top 10 reasons 2018-09-20 146.151.119.169

There are top 10 reasons Why modern Smart Hydropower is Guardian for National Energy security of any country!!!

Avatar

Настоящий Энергетик 2018-09-20 146.151.119.169

Видно что господин Нацагдорж – настоящий энергетик. Надеемся что Россия будет помогать ему по стройтельству оперативного аварийного резерва- ГЭС. Нельзя в ХХI .веке без аварийного резерва!!!! Надо обратиться замечателному отважному народу Великой Русской страны- России , говорят что настоящий друг познается в …. Россия великая страна и помогает другим странам стать великими. Успех.

Avatar

ганхуяг 2018-09-20 202.9.41.208

ард түмэн минь эрчим хүчнмй тоноглол эмзэг шүү гагухүү мэргэжлийн өолоод сэтгэл зүрхээ өгсөн хүмүүс маань сайн авч яваа олоо аль алв
ь олон жил болж өуй тул цоо шинэ эх үүсвэрүүл өархад төр онцгой анхаарах хэрэгтэй дээ улс орны аюулгүй бадлыг хангах чухал ажил шшш хө

Avatar

Зочин 2018-09-20 202.21.106.106

DAVAASUREN OGTSOR

Avatar

erchmiin yaduural-sos 2018-09-20 146.151.119.169

Yaduu buurai ulsiin hamgiin TOM zovlon, erchim huchnii yaduural- energy poverty baidag !. Tuunii gol problem ni salbar hugjliin bodlogo baihgui tul tsahilgaan stantsaa sanhuujuuleh chadamj baihgui!. 0 zogsolt- blackout gedeg teneg avaari -40 gradusiin huitend bolbol suirel boloh ni T hund ch oilgomjtoi, China , Russia-d Blackout-0 zogsoltoos hamgaalah under technology baidagch avah uhaan baihgui yavsaar Utaanbaatart utaa, 0 zogsolt gesen 2 tom gamshigt ersdel bui boljee!!!.

Avatar

Зочин 2018-09-20 64.119.17.193

Даваасүрэн очсон газар болгондоо балаг тарьж байх юм.

Avatar

Инженерүүдээ чадавхжуулах сургалт хэрэгтэй 2018-09-20 202.126.89.179

Ниргэсэн хойно нь янз бүрийн болсон болоогүй тайлбарууд их хийж байна шүү. Урьдчилан сэргийлэх яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй ганц нэг албан тушаалтан солиод бүүр дордоно. Зүгээр ажлын фронтод ажиллаж байгаа хүмүүс маш их дарамт ирж ажлын бүтээмж сэтгэл зүйд маш их нөлөөлж байгаа үүнийг засах залруулах талаар ажил хий. Эцэст нь удирдлагууд биш ита нар л ажил хийдэг шүү

Avatar

Blackout- 0 zogsolt-sos 2018-09-20 146.151.119.169

Blackout-0 zogsolt gedeg XX zuund gardag baisan ch Ulaanbaatariig huldeej baigaagui baina. XXI zuund orgil achaalal 1000 MW-aas deesh garsan tul ter lheden nuursnii stantstaigaa heveer baigaa Utaanbaatriigaa huldeeh TOM ersdeltei ! Tegvel terbum terbum dollariin hohirdol daguulsan tuiliin ayultai 0 zogsolt-blackout – teneg avaari baih bolno. Systemee uusguur huch chadaliin zuv butetsed oruulah tsag bolson baina.Dan nuursnii stantsaar undesnii ayulgui baidaliig hangah bolomj baihgui dee!!!

Avatar

Зочин 2018-09-20 202.9.43.201

Усан цахилгаан станцаа барих зориг алгаа оросууд хийн хоолой гэдэг асуудал гаргаж ирээд усан цахилгаан станц барих асуудлыг хаах талаас нь ажиллаж байгаа вм шиг харагдаж байна уул нь Усан цахилгаан станц баригдвал эрчим хүчний хараат байдлаас гараад зогсохгүй өөрийн гэсэн усны нөөцтэй болох юм. өнөөг хүртэл байгаль орчины үнэлгээ хангалттай түвшин хийсэн байтал олон асуудал гаргаж гацаасаар л бна

Avatar

зочин 2018-09-20 202.9.40.9

АТГ-д шалгагдаж байгаа Анхбаяр, үүрэг гүйцэтгэгч Бямбадорж нар санхүү, хангамжийн албаны дарга нар байсан. ийм мэргэжлийн бус хүмүүс аж ахуй талаас удирдаж болох боловч үйлдвэрлэлийг ашигтай оновчтой хэмнэлттэй горимоор явуулах, хэрэглэгчдийг чанартай эрчим хүчээр тасралтгүй хангах нүсэр процессийг удирдахад жулдана

Avatar

зочин 2018-09-20 202.9.40.9

Станцын удирдлагаар Дулаан, Цахилгааны үндсэн мэргэжлийн хүн томилох хэрэгтэй. Нарийвчилбал: мэргэжлийн өндөр боловсролтой. Зуух, Турбин, Цахилгаан цех эсвэл үйлдвэрлэл, ашиглалтын албадад хангалттай хугацаанд ажиллаж туршлагажсан, ёс зүйтэй, хамт олныг манлайлж, бодлого тодорхойлж, хэрэгжүүлэх чадварлаг хүнийг мерит зарчмаар томилох нь зөв

Avatar

Зочин 2018-09-20 73.231.128.120

Даваасүрэн удирдаж чадахгүй байна гэдг йг улс төрийн зүгээс биш, мэргэжлийн хүний хувьд хэлчихлээ.

Avatar

иргэн 2018-09-20 202.179.24.18

Эгийн голын УЦС аа бариачээ.Алийн болгон Путинээс айж суух юм.

Avatar

Сэтгүүлчид баярлалаа 2018-09-20 64.119.21.220

Маш зөв асуултуудаар энэ салбрын асуудлыг мэргэжлийн хүнээр яриулсан сэтгүүлчид баярлалаа.

Avatar

Хөвсгөл 2018-09-20 64.119.27.117

Даваасүрэнг эртхэн хөөж явуул. Эс бөгөөс өвөл хотоороо хөлдөөх цус байна. 3 ба 4 р цах станцуудыг хөвсгөлийн хэдэн сонгуулийн халтаруудаар дүүргэсний гай

Avatar

111 2018-09-20 203.91.115.247

Цахилгааны төлбөр дээр айл бүхэнд СЭХ-ийг дэмжих төлбөр гээд нэг хураамж аваад байх юм. Бодвол сэргээгдэх эрчим хүчийг дэмжих юм болов уу. энэний мөрөөр явдаг сэтгүүлч гэж байна уу. МИАТ нэг хэсэг бас нэг иймэрхүү хураамжаар баахан хүмүүс нь идэж уусан гээд баригдсан санагдах юм даа. Задгай мөнгөний луйвар юм биш үү, хаашаа ороод юунд зарцуулагддаг юм болоо

Avatar

иргэн 2018-09-20 68.62.241.105

Ийм чухал обьектыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулахгүй бол ийм л аюул болно. Даваасүрэн юу чадах вэ. Тэгээд ч шинэ цахилгаан станцаа хурдан барих хэрэгтэй ш дээ. Чадахгүй байж биёнээ хардаад хэрэлдээд юу ч хийхгүй б.а ш дээ.

Avatar

Станцын удирдлагыг томилдог газрыг шалга 2018-09-20 202.9.42.191

Станцын удирдлагыг томилдог газартай шууд хариуцлага ТООЦ

Avatar

Зочин 2018-09-20 66.181.177.200

САЙД ДАВААСҮРЭНГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ АЖИЛЛАГАА БИЗДЭЭ.ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ.

Avatar

сониуч сонжооч 2018-09-20 66.181.160.98

Томоохон нүүрсний уурхайнуудаа түшиглэсэн ДЦС-уудыг нэмж байгуулж, Эг-Сэлэнгийн билчэрт, Шүрэн-Сэлэнгийн усан цахилгаан станцыг 1,2-р каскад болгон барьчихвал аварь осолын үед ч шуурхай, ашиглалтын зардал багатай сайхан ажил болно доо.

Avatar

Даваасүрэн сайдаа зөвлөхөө соль доо 2018-09-20 202.126.89.24

Ёооё шууд ойлгодог байна ш дээ. Мэргэшсэн хүн гэж ийм л хүмүүсийг хэлдэг байх. Одоо асуудал ийм тодорхой байхад шийдэлээ зөв гаргаад яваасай даа. Өвөл болоогүй нь аз болж дээ. Бүгдийг нь огцруулаад яг ийм мэргэжлийн хүмүүст удирдлагыг шилжүүлэх хэрэгтэй. Даваасүрэн сайдын зөвлөхийг халах хэрэгтэй. Багийн алдааг монтёроос хамаарсан гэж ойлгуулж л байдаг. Сайд нь мэддэг юм шиг хуцаж л байдаг.

Avatar

Зочин 2018-09-20 66.181.169.66

Асуудлаа ч мэддэг ажлаа ч мэддэг ийм л хүмүүсийг уг нь төр ажилуулах үүрэгтэй дээ

Avatar

Зочин 2018-09-20 43.242.242.189

Хар Даваасүрэн оюу толгойгоо л яриад явьж байвал барав тэгвэл насаараа гишүүн явна даа

Avatar

zochin 2018-09-20 59.153.113.204

REAKTIV CHADLIIN STANTS BARIH SHAARDLAGA BAIGAA ESEHIIG GADAADIIN SUDLAACJDIIG AJILJUUL

Avatar

zochin 2018-09-20 59.153.113.204

AMGALAN STANTS GUNII TSEVDEGTEI HERVEE BARIVAL SUULT OGCH TONOG TOHOOROMJOO ZADLAHAD HUNDRELTEI BOLNO HOERDUGAART BAAHAN STANTS BARIAD ERCHIM HUCHNII DUTAGDLAA GUITSEHGUI BOLNO UCHIR N REAKTIV CHADLIIN STANTS MANAID BAIHGUI

Avatar

Зочин 2018-09-20 119.40.99.30

Мэргэжлийн удирдлага л аль ч салбарт хэрэгтэй байна.

Avatar

zochin 2018-09-20 202.170.65.137

Мэргэжлийн чадвартай ийм хүмүүсээ яамандаа авч ажиллуулаачээ.

Avatar

Зочин 2018-09-20 202.21.100.211

Ийм жинхэнэ инженер хүмүүсийг ажилд нь эргүүлэн авья. Жинхэнэ төрхийг энэ зөвлөх инженер намчирхалгүй үнэнээр нь ярьлаа.

Avatar

Зочин 2018-09-20 103.229.120.146

Сайн жинхэнэ мэргэжлийн хүн байна нэг ч гэсэн ийм хүн байгаа нь яамай даа

Avatar

Иргэн 2018-09-20 103.111.68.3

Мэргэжлийн хүнээс нь ярилцлага авсанд баярлалаа. Мэдлэг мэргэжлийг нь эзэмшээгүй, мВт, мБайт-аа хольж хутган мэдэмхийрцгээсэн нөхдүүд хэцүү юм. Нэг л их мэдэмхийрч том том юм ярьж шүүмжилцгээсэн нөхдүүд сошиал, FM-ээр дүүрэн.

Avatar

nym 2018-09-20 64.119.19.72

japanii hurunguur uchnuun jil zasaal bsan yu hiij bsan yum boldoo

Avatar

Бурхантын Бурхангүй 2018-09-20 202.9.42.31

үргэлжлэл 6: .. энэ их ачаанаас хөнгөлөх цаг болсон. Том цахилгаан станцын хохиролын динамикийг гаргах боломжгүй, хязгааргүй учраас тэр. Энэ эрсдлийг олон жижиг аж ахуйн нэгж өрх тутамд хуваарилж өгөх нь бодлогын хувьд хамгийн зөв алхам. 2-рт: 20 жилийн дараа энэ хөө тортогноосоо салаад иргэншсэн байх нь хүний туйлын хүсэл. Хүүхдүүд маань энэ хэвээрээ байхыг зөвшөөрөхгүй. Бурхантын Бурхангүй

Avatar

Zochin 2018-09-20 95.91.240.221

Tiim baih oo. Ih surguuli tugssun injeneruud ni gazarduulga gedgee meddeggui yum bna lee.Buh yum holbootoi Ih surguuliin bagsh nar uneheer medleggui tednii tugsuj garch bgaa humuusiin bolovsrol yamar baih ve dee.

Avatar

өб 2018-09-20 202.126.89.169

Намуудын хувилдаан хувьчлагдана

Avatar

бө 2018-09-20 202.126.89.169

Худлаа хувьд гаргах аргаа хийж байна хувийнх болно удахгүй

Avatar

худлаа 2018-09-20 202.126.89.169

Худлаа хувийлдаж хувчилж авах аргаа хийж байна намууд удахгүй хувийнх болно

Avatar

Бурхантын Бурхангүй 2018-09-20 202.9.42.31

үргэлжлэл 5: .. сууж байгаа улс бид. Нарын панелийн үнэ хямдарсан тариф буурах боломжтой гэсэн популизм их гарлаа. Компаниуд техник технологио хуримтлалаараа хөгжүүлдэг, Энэ урдхаараа хойдхоо нөхөх сэтгэлгээнээсээ салаад жинхэнэ нөөц, хуримтлал, хураагуурын технологи руу орох боломжтой. Хувийн хувьсгалын бүх байгууллага, өрхөө ч тэр сэргээгдэх эрчим хүчинд хөрөнгө оруулахад нь дэмждэг тогтолцоог бий болгоод, үйлдвэрлэсэн, нийлүүлсэн, ашигласан квт. цаг тутамд нь татаас өгөөд улс өөрийнхөө энэ..

Avatar

Зочин 2018-09-20 66.181.164.171

Өмнө ДЦС-4-ийн дарга байсан сүүлд ЭХЯ-ны газрын дарга байсан Ц.Баярбаатарыг сайд болго оо.

Avatar

Зочин 2018-09-20 66.181.179.229

Өө за заа. Авлига нэхээд бдг энэ хэцүү хүнийг үү. Хувийнхныг их зовоосон доо.

Avatar

ИТГЭХ ҮҮ? 2018-09-20 66.181.188.167

нацагдоржид баяр хүргэе.үабз,ерөнхийлөгч анхаарах асуудал мөнөөс мөн.

Avatar

Зочин 2018-09-20 202.126.89.174

Даваасүрэн бид хоёр цахилгаан дулааны талаар юу мэдэхэвдээ?! Харин 10%-иа бол нэг муухан мэлэж байгаа л байх?! Өвөл хөллөөчихвийдээ энэ нөхдүүд?!

Avatar

ахмад инж. лхам........ 2018-09-20 66.181.188.167

харицлага хүлээж хатуужсан , туршлагатай инженертэй ярилцсан сэтгүүлчид баяр хүргэе. нацагдорж шиг олон туршлагатай инжнерүүдийг хэлтэс,албаны даргаас хэтрүүлэлгүй дарсаар гудамжинд гаргасандаа?гарамгай сайн заримыг нь шагнаж зайлуулж ,оронд нь хуульч,эдийн засагчдын десант буулгаад болж байна гэж өдий хүрсэн нь энэ. эрчим хүчний салбарыг мэрэгжсэн-туршлагатай хүмүүсээр нэн дариу бэхчүүлье..үүнийг намууд хийж чадахгүй.үндэсний аюулгүй байдлын зөвлөл,ерөнхийлөгч гартаа авч хийе?

Avatar

Бурхантын Бурхангүй 2018-09-20 202.9.42.31

үргэлжлэл 4: .. боллоо гэж дугараад байдаг. Хөгжил цаашаа асар их явсан, 200 м ээс дээш өндөрт байрлах 2 Мвт ийн сэнсүүдээр цахилгаан станц барихад тогтворгүй ажиллагаа, горимын хүндрэл ярих нь учир дутагдалтай л байх. Сэргээгдэх эрчим хүч өөрөө өөрийгөө авч явж чадах салбар зайлшгүй мөн, бодлого тарифаа цааш нь үргэлжлүүлээд олон үйлдвэр нэгжүүд, ажлын байр бий болгоод явж байгаа хөгжсөн орнуудын туршлагаас харж болно. Хүмүүст таалагдаж тооцоогоо буруу хийчихээд л хөгжиж ч чадахгүй хавчигнаад..

Avatar

Зочин 2018-09-20 103.26.193.70

Энэ хүнийг яаралтай сайд болгочооч дээ, ядаж юмаа ойлгож бшд

Avatar

быбө 2018-09-20 202.9.42.31

боөылыбө

Avatar

Бурхантын Бурхангүй 2018-09-20 202.9.42.31

Үргэлжлэл 3: …цухалзаад л байна. Реле хамгаалалт тохиргоо хийх хүндрэлтэй л гэнэ. Бүх жижиг нарны станцуудаа интернетээр чадлыг нь ДҮТ-ээс хараад тохируулаад байх боломжтой болсон, инвертер үйлдвэрлэгчид үүнийг аль хэдийн хийгээд "СҮЛЖЭЭ СМАРТ БОЛСОН" гээд зарлачихсан, хураагууртай хослуулж хийгээд сүлжээг тогтворжуулаад явж байна, бид мэдэхийг хүсэхгүй байна уу эсвэл нээрээ мэдэхгүй байна уу, эсвэл энэ том монопол оо авч үлдэх гээд үзээд байна уу. Сэргээгдэх эрчим хүч 215 Мвт хүрчлээ, одоо…

Avatar

Зочин 2018-09-20 73.252.203.45

юун атомын станцтай мантай нүүрсээ зуухруугаа зөв xүрздээд xуваагаад хийж чадаxгүй
цахилгаанаа залгаж, салгаж мэдэxгүй xэвтэж . Атомын эрчим xүчийг ашиглана гэдэг чинь
ардчилсан xувьсгал xийсэнтэй адилxан амар юм биш. Атомын станцтай байгаад иймэрxүү
юм болсон бол уурын зууxаа засна гээд Улаанбаатартаа xээв нэг xэрэлдэж сууж чадахуу??

Avatar

ard 2018-09-20 73.252.203.45

юун атомын станцтай мантай нүүрсээ зуухруугаа зөв xүрздээд xуваагаад хийж чадаxгүй
цахилгаанаа залгаж, салгаж мэдэxгүй xэвтэж . Атомын эрчим xүчийг ашиглана гэдэг чинь
ардчилсан xувьсгал xийсэнтэй адилxан амар юм биш. Атомын станцтай байгаад иймэрxүү
юм болсон бол уурын зууxаа засна гээд Улаанбаатартаа xээв нэг xэрэлдэж сууж чадахуу??

Avatar

Зочин 2018-09-20 202.9.41.145

h*** chi stantsiin zuuhruu nuurs hurzdeed hiicheerei

Avatar

зочин 2018-09-20 202.182.97.70

ХҮЙТЭН БАЙНА

Avatar

Бурхантын Бурхангүй 2018-09-20 202.9.42.31

үргэлжлэл 2: …ярьж болох юм. Цаашлаад дулаанаа цахилгаанаар шийдэж утаагаа багасгахад дариу ахиад 2-3 дахин нөөц шаардлагтай, нийт чадал маань 6-9 дахин нэмэгдэж байж нийтийн хүртээмж найдвартай, бас утаагүй болох юм. Үндэсний болон түгээх сүлжээгээ сайжруул гээд гадны дэмжлэгээр өчнөө л ажил хийгдээд байгаа, цаад учир нь энэ байх ёстой. Гарсан бодлогуудаа ажил болгоод тогтвортой байх шаардлагатай: Сэргээгдэх эрчим хүчийг үгүйсгэх хандлага энэ зөвлөх болон өчигдрийн MNB-ийн нэвтүүлгээс цух…

Avatar

зочин 2018-09-20 202.182.97.70

УЛААНБААТАР ХОТЫН ОРОН СУУЦ, АЛБАН ГАЗРУУД ДУЛААН БАЙХГҮЙ ХҮЙТЭН ЗУТРУУ БАЙНА. ЯДАЖ БАЙХАД ӨНӨӨД УС ТАСАРЧИХЛАА.

Avatar

zochin 2018-09-20 122.201.19.66

Salbar bolgond mongo sanhuu namiin tomilgoogoor geheesee ene hun shig mergejliin humuus us agaar met heregtei bna

Avatar

Мэргэн Ард 2018-09-20 124.158.90.25

Аргагүй л мэргэжлийн хүн ярьж байна. Мэдэмхийрч ярьдаг мэргэжлийн хүн биш байна. Өнөөдөр тэгэж мэдэмхийрч ярьдаг хүмүүс олон болж!

Avatar

Бурхантын бурхангүй 2018-09-20 202.9.42.31

үргэлжлэл: өөрөөр бидний одоо төлж байгаа цахилгааны төлбөрийг дариу 2-3 дахин нэмэгдүүлсэний дараа энэ бэлтгэл станцыг байнга авч явж чадах нөхцөл бүрдэнэ. 3-рт Хамгийн гол хүндрэл нь маш том хэмжээний далангуудыг өндөрлөг газар барилаа гэж бодёо л доо, үр ашиг нь өвөл бас тааруу байх юм, учир нь бидэнд юг ч тас хөлдөөдөг өвөл гэж бий. Аппропо: чадал, нөөц хангалттай байх ёстой, одоо байгаа 1,2 гегагаа 2-3 дахин нэмэгдүүлж байж бид цахилгаан эрчим хүчний найдвартай хангамтай боллоо гэж ярьж..

Avatar

сөв 2018-09-20 66.181.180.114

Сэтгэгдэл гаргахгүй байна. Яагаад Заавал Даваасүрэнг муулсан болгоныг гаргаад байгаа юм бэ?

Avatar

Зочин 2018-09-20 66.181.180.114

Даваасүрэн сайдад эрх мэдлийг нь өгөөгүй байж муу ажиллалаа гэж болохгүй. Станцын удирдлагыг томилоод байгаа газартай хариуцлага тооц. Болохгүй байна солих хэрэгтэй гэж хэлээд байтал нь солиогүй нөхөдтэй эхлээд хариуцлагаа тооц. Даваасүрэн сайд ямарч байсан шударга хүн шүү.

Avatar

Зочин 2018-09-20 66.181.188.167

шудрага талдаа байх шүү?

Avatar

ингэжээ 2018-09-20 202.9.42.31

ингэжээ

Avatar

зочин 2018-09-20 139.5.216.139

Нүдэнд харагдтал тайлбарлхсхн байна. Баярлалаа

Avatar

Зочин 2018-09-20 202.126.89.41

ХООСОН ХОШГИРДОГ ДАВААСҮРЭНГ ЗАЙЛУУЛААЧЭЭ !!! НААДАХ ЧИНЬ УДАХГҮЙ БАЛЛАНА ШҮҮ !!!

Avatar

Бурхантын Бурхангүй 2018-09-20 202.9.42.31

Усан цэнэгт станц гэдэг нь усны уналтын кинетик энергийг ашигладаг цахилгаан станц, хүрхрээний замд турбин-генератор ажиллаж тэг зогсолтоос станцыг сэргээх үед маш богино хугацаанд ачааллаа авдаг станц. Энд технологийн нэлээд их асуудал бий, 1-рт ийм эх үүсвэрүүд манай орны газар нутгийг хамран тархсан байх ёстой, тэгвэл 650 Мвт чадлаа 10 хуваагаад 65 Мвт-ын 10 станц барих хэрэгтэй болно гэсэн үг. 2-рт энэ цахилгаан станц бэлэн байдлаараа санхүүжинэ гэсэн үг, өөрөөр хэлбэл бидний одоо төлж байга

Avatar

Зочин 2018-09-20 203.91.115.249

Тэр атомын станцаа бариа барь, хүн төрөлхтөн чернобылиос хойш урагш хол үсэрсэн, хумсын чинээ уранаас ямар их эрчим хүч гаргадгийг тооцох нь зөв. Уран олдохгүйн зовлон байх биш

Avatar

Монгол 2018-09-20 66.181.184.13

Цахилгаан станцын үр ашгийн гол хэмжүүр бол жишмэл түлшний хувийн зарцуулалт буюу 1Квт цахилгаан үйлдвэрлэхэд хэдэн гр жишмэл түлш хэрэглэж байна вэ гэсэн үзүүлэлт байдаг өнгөрсөн өвлийн ачааллын дунджаар ТЭЦ-4 298гр/квт, ТЭЦ-3 292гр/квт байсан санагдаж байна. ДҮТ, ЭХЗХорооноос гаргасан тоо шүү, Тэгэхээр ТЭЦ-4 , ТЭЦ-3 аас илүү үр ашигтай ажиллаж чадахгүй л байна даа…

Avatar

Зочин 2018-09-20 64.119.17.26

Үгүй дээ ТЭЦ-3-н түлшний хувийн зарцуулалт 2017 оны гүйцэтгэлээр 308,3 гр/квт.ц байсан шүү.

Avatar

Зочин 2018-09-20 202.21.100.211

Хэн нам нутгийн зөвлөлд танилтай байна тэр хүн нэг өдөр дээшээ утасдаад маргааш нь удирдах албан тушаалтан болдог цаг шүү дээ. Оон шилдэг инженер техникийн ажилтан нарын итгэл алдарсан даа

Avatar

Даваа 2018-09-20 202.131.248.90

Жинхэнэ мэргэжлийн хүн гэж энэ шүү дээ. Сайд гуай та энэ ярилцлагыг уншаад юу бодогдож байна. Таныг ийм ярилцлага өгсөн бол хэнч таны тухай ямарч юм ярихгүй байсан. Та өөрөө мэддэггүй бол ийм хүмүүсээ ашиглах хэрэгтэй.

Avatar

ТӨБЗГ гэж мэргэжлийн бус газар огцор 2018-09-20 202.9.42.191

Ганц хонины морь болсон ТЭЦ-4. Өдөр шөнөгүй зүтгэж байгаа ТЭЦ-4 станцаа аварьяа. Шууд удирдлага нь ТӨБЗГ. Иймээс төрийн өмчийг шууд удирдаж байгаа дарга нартай хариуцлага тооцож огцруул

Avatar

Uugii 2018-09-20 182.160.3.10

Iim l huniig ajild tabih hergtei bgaa um daa. Ajlaa meddeg uneheer baharhmaar hun bnaa. Tand amjilt husii

Avatar

зочин 2018-09-20 122.201.24.15

БҮХ САЛБАРТ ОРКУУД ЦҮНХ БАРИГЧ МЭРЭГЖИЛИЙН ЧАДАМЖГҮЙ МӨНГӨ ЗУВЧУУЛАХ СЭТГЭЛГЭЭТЭЙ НӨХДҮҮД АРЫН ХААЛГААР ОРЖ БАЙГАА УЧИРААС ЯМАР ЧИГ АЖИЛ УРАГШАА ЯВАХАД ХЭЦҮҮ БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ БОЛ ГАМШИГ ЭНЭ 2 НАМЫН БОЛОВСОН ХҮЧНИЙ БОДЛОГО ГЭХ ЯМАР Ч БАРИМЖАА БАЙХГҮЙ БОЛСОНТОЙ ХОЛБООТОЙ БҮХ САЛБАР Т —- ҮҮНИЙ ГОЛ ШАЛТГААН НЬ ТҮМЭНД ОЙЛГОМЖТОЙ

Avatar

ЭХ-ний инж 2018-09-20 103.14.38.130

Энэ ярилцалгыг сайд Даваасүрэн дахин дахин уншихыг зөвлөе. Ойгохгүй бол огцорох өргөдлөө өг.

Avatar

Инженер 2018-09-20 103.14.38.130

Жинхэнэ үнэнийг мэргэжлийн инженер хүн ярьжээ. Сайд Даваасрэнд үүнийг дахин дахин уншихыг зөвлөж байна.

Avatar

иргэн 2018-09-20 202.131.227.82

Ийм чухал газрууддаа мэргэжлийн хүмүүсээ тавих хэрэгтэй байна. Энэ хүн үнэхээр мэргэжлийн хүн байна шүү. Ийм хүмүүсээ дэмжин гаргаж ирэх хэрэгтэй. Улс төржиж болдоггүй салбар гэж бас байна шүү. Ажлаа мэддэггүй хүмүүсийг ийм чухал салбаруудад тавьж, улс орноо дэлбэ татуулахаа болимоор юм.

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-09-20 66.181.167.194

Odoog hurtel orosoos tog avch bgaag medehgui aziin erchim huchnii super suljee gej tenegleh orkuudiin buus janhuu, janhuugiin shivertei oimsond mansuursan uhna hurelsuhiin zasgiin gazriig nen darui ogtsuulaya! Buhel buten uls baij buten udur toggui bailaa! Uvul bsan bol hulduj uheheer bailaa!!!

Avatar

Зочин 2018-09-20 43.242.241.86

Даваасүрэн шууд огцрох хэрэгтэй шд

Avatar

Зочин 2018-09-20 43.242.241.86

Даваасүрэн шууд огцрох хэрэгтэй шдээ

Avatar

Зочин 2018-09-20 66.181.166.196

УЦС, УЦС бас дахин УЦС

Avatar

Зочин 2018-09-20 43.242.241.86

Цахилгаан эрчим хүч гэдэг бол улс орны амин судас шүүдээ ийм чухал салбарыг мэргэжлийн бус ажил мэдэхгүй хүн удирдана гэдэг бол үнэхээр байж боломгүй асуудал. Тийм болхоор Даваасүрэн сайд маш том хариуцлага алдсанаа ойлгоод өөрөө саналаараа шууд огцрох хэрэгтэй. Бас дараа дараагийн хүмүүст сургамж болох нь лавтай. Ерөнхий сайд ч энэ асуудлыг ингээд зүгээр өнгөрөөж хэрхэвч болохгүй зоригтой шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.

Avatar

Уншигч 2018-09-20 66.181.161.57

Маш сайхан ярилцлага уншлаа. Мэргэжлийн хүн гэж л энж шүү дээ. Баярлалаа

Avatar

zochin 2018-09-20 202.179.27.238

yagaad bichsen setgegdliig gargachgui baigaa um ß,gargaachee

Avatar

zochin 2018-09-20 202.179.27.238

masch zov yrilaa, bid nart mergejliin bolovson chuchin dandaa cheregtei., bid auulgui orchind amidarmaar bna

Avatar

zochin 2018-09-20 202.70.42.158

UIH-n gishvvdig said hidegig boliuchihaldaa. Zowhon eronhi said l UIH-aas songood busad said narig n mergejlin salbartaa olon jil ajillasan turshlagatai hvmvvseer bvrdvvlbel jinhene nogoo mergejlin zasgin gazar n boloh bh shvv

Avatar

Уурхайчин 2018-09-20 66.181.189.250

Маш зөв ярьжээ

Avatar

Иргэн 2018-09-20 66.181.189.250

Хүний бичсэн комментийг гаргаач ээ

Avatar

Иргэн 2018-09-20 66.181.189.250

Аэрдэнэт үйлдвэр Өмнөговь, Бор-Өндөрийн мэдлэг чадваргүй хүмүүсээр дүүрсэн шүү?!?!?!

Avatar

Иргэн 2018-09-20 66.181.189.250

Хаа сөйгүй л нам дагасан, цүнх баригчдаар дүүрсэн. Ажлаа мэддэг, чхдварлаг боловсон хүчнүүд мөнгөгүй учир дээшээ гарч ёадахгүй байна. Эрдэнэт үйлдвэр л гэхэд Өмнөговийнхон, Бор-Өндөрийн хөдөөний хөөсөн мантуунуудаар дүүрсэн

Avatar

МЭРГЭЖЛИЙН ХҮН ГЭЖ ИЙМ Л ХҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ Л ДАА 2018-09-20 66.181.185.87

МЭРГЭЖЛИЙН ХҮН ГЭЖ ИЙМ Л ХҮНИЙГ ХЭЛДЭГ ЮМ Л ДАА. Ажлаа арван хуруу шигээ мэддэг хүн гэж монголчууд ярьдагсан. Энэ хүн хаана ажилладаг юм болдоо.Улс төрийн томилгооны ерөнхий зургийг хэслэн байна шүү. Ганц эрчим хүчинд биш, бүх салбарт байгаа дүр зургийг энэ хүн хэлжээ.Хариуцлагатай ажилд томилох юмсан. Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа

Avatar

зочин 2018-09-20 103.26.194.192

Бүх юм улс төрийн намын дарга нарын өрөөнд шийдэгддэг нь ийм л аюул дагуулж байгаам даа, яана даа……..

Avatar

Зочин 2018-09-20 202.131.228.20

Ганц хонины морь болсон ТЭЦ-4 нь өдөр шөнөгүй зүтгэж байгаа нь үнэн. Сэлгээний хонины морьтой болох хэрэгтэй байна гэж аль 10 жилийн өмнө ярьж байсан. ТЭЦ-5-ийн техник эдийн засгийн үндэслэл нь хийгдээд барих хэрэгтэй нь нэгэнт нотлогдсон байсан. Харин төр засаг үүнд анхаарал муу хандуулж бодитой хэрэгжүүлэх хувилбарыг нь сонгож авахын оронд концесс төр-хувийн хэвшлийн хэлбэрээр хэрэгжүүлэхээр шийдэж тендер зарлачихаад дараа нь ямар ч үүрэг хариуцлагагүй хандаж төслийг зогсоосон доо хөөрхий

Avatar

Зочин 2018-09-20 103.57.94.177

Ийм хүнийг сайдаар томилохыг ард олон шаардаж байна!

Avatar

Зочин 2018-09-20 103.229.122.4

Мэргэжлийн бус нехдуудийн гай балаг уугээр зогсохгуй. Чадваргуй, шийд гаргаж чаддаггуй амьгуй албатуудаар тер дуурчихээд бна!!!

Avatar

Amar 2018-09-20 202.179.24.78

Даваасүрэн хүүхэд аллаа.Хөлдөөх шахлаа.Одоо яваа.Мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийг.

Avatar

zochin 2018-09-20 103.212.117.193

Ажлаа мэддэг,сэтгэл зүтгэлтэй төрийн албан хаагч нар ажилгүй,амьдрал нь станцаас ч илүү эрсдэлтэй байдаг болсон цаг.Харин хэдхэн гишүүд ээлжилж сайд дарга нар хийцгээж хүүүсийн бөөлжис хүргэх юм.

Avatar

Бухимдаа 2018-09-20 124.158.109.140

Тендер хариуцдаг хүн ньмэрэгжлийн биш, намын томилгоогоор ирдэг гэдэг чинь хувааж идэхийн эхлэл шүү дээ,

Avatar

Зочин 2018-09-20 182.160.3.45

Дүнхүү сайд нь цахилгаан мэдэхгүй. Өндөр эрсдэлтэй гэж байна шүү? Үүнийгээ аль эрт анхааруулах ёстой баймаар.

Avatar

Зочин 2018-09-20 150.129.143.247

Meddeg huniig ni saidaar tavi, meddeggvi ter boh duuchid ni duugaa duulj holsoo garga

Avatar

Зочин 2018-09-20 183.177.98.116

Өчигдөр ТВ-р гарсан шууд нэвтрүүлэг үзлээ.Тэнд оролцож байгаа хүмүүсээс Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Тлейхан гуай мэргэжлийн мэргэжсэн хүн шиг ярьж байна.Бусад оролцогч нар үнэхээр тааруухан байна.Ажлаа олигтой мэддэггүй юмуу.Бүгд на мдагаж албан тушаалд очсон нөхдүүд байна лээ.Тэр монтероор ажиллаж буайсан залуугийн ярьдаг зүйл үнэн шүү дээ.Ажилд ороход доод талын авилгалын дүн 5.0 сая шүү дээ.

Avatar

Зочин 2018-09-20 202.21.100.211

энэ хүн зөв ярьж байна. одоо хаана ажилладаг юм вэ. тэр станцыхаа даргаар тавиач Даваасүрэн сайдаа . Ийм юмаа мэддэг, шударга хүн хэрэгтэй байна

Avatar

mgl 2018-09-20 202.9.43.140

сайхан ярилцлага болжээ. мэргэжлийн хүнээс хэрэгтэй мэдээллээ авлаа. багануурыгн станц буруу байсан нь мэдэгдээд байсан юм.

Avatar

Zochin 2018-09-20 66.181.166.196

Uchigduriin TV-eer garsan yariag harahad ter huvaarilah baiguulamj umnuh udurt zasvaraas buusan gesen.Yaagaad ter gazarduulga hiisen gedgiig temdeglelt hiilguugeer ugdeg bnaa. Zasvar hiisen bagiin buruu bolj bn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж