Сайд аа, Түлэнхийн төв ашиглалтад ороход бэлэн гэж үү?

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Сайд аа, Түлэнхийн төв ашиглалтад ороход бэлэн гэж үү?

Сайдын хэлсэн хугацаагаар бол барилга ашиглалтад ороход 10 хоног үлджээ

Сайд аа, Түлэнхийн төв ашиглалтад ороход бэлэн  гэж үү?

Амь тэмцэн аврал эрэх өвчтөнөөр тасардаггүй Түлэнхийн төв айлын хаяа бараадаад долоон жил болж байгаа. Сайд үнэн хэлсэн бол тус барилга ашиглалтад ороход 10 хоног үлджээ.

Ингэж хэлсний учир нь долдугаар сард Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Түлэнхийн төвийг 2018 оны есдүгээр сарын 30-нд ашиглалтад хүлээж авахаар төлөвлөж байна. Барилгын салбартаа туршлагатайд тооцогддог “Цаст констракшн”, “Нутгийн зам” компани ажиллаж байна. Үйл ажиллагаа нь цаг хугацаандаа, чанарын өндөр төвшинд явж байгаа гэдгийг Барилгын хөгжлийн төв бидэнд баталж хэлж байгаа. Сангийн яам Түлэнхийн төвийн санхүүжилтийг зогсоосон зүйл байхгүй. Үүний санхүүжилт зогсох үндэслэлгүй. Яагаад гэвэл Кувейтийн Засгийн газрын найман сая ам.долларын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлж байгаа. Би өнгөрсөн дөрвөн жил парламентад ажиллаж байхдаа эмэгтэй гишүүдийн хамтаар  Түлэнхийн төв барих саналыг гаргаж байсан. Үүнийг 2016 онд сонгуулийн дараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар “Түлэнхийн төв” барих шийдвэрийг гаргасан юм. Ингээд хоёр жилийн дотор Түлэнхийн төвтэй болох төлөвлөгөөтэй явж байна” гэж байсан юм.

БАРИЛГА 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРНО

Гэвч барилга дээр очиход баруун хэсгийн цонхоо суурилуулж дуусаагүй байгаа харагдав.  Ажиллах хүчээ хэд дахин нэмээд, 24 цагаар ажилласан ч барилга 10 хоногийн дараа ашиглалтад орж яав ч амжихгүй.

Гүйцэтгэгч компани болох “Нутгийн зам”-ын инженер Г.Эрдэнэ-Очироос барилгын ажил хэдэн хувьтай явааг асуухад “Одоогоор барилгын ажил 60 гаруй хувьтай явна. Барилга 2019 онд ашиглалтад орно. Дулааны шугамд холбогдож амжаагүй болохоор өвөл барилгын ажлыг хийж амжихгүй” гэлээ. Өнгөрсөн долдугаар сард Түлэнхийн төвөөр сурвалжлага бэлтгэж байх үед “Цаст констракшн” компанийн гүйцэтгэл 50, “Нутгийн зам” компанийн гүйцэтгэл 30 гаруй хувьтай байсан юм. Мөн тухайн үед гүйцэтгэгч талууд санхүүжилт орж ирэхгүй байгаа тул барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадахгүй гэж байсан юм.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж