Ньюс хөтөч: Мөнгөний бодлогын хороо хуралдана

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Мөнгөний бодлогын хороо хуралдана

Ньюс хөтөч: Мөнгөний бодлогын хороо хуралдана

ЦАГ АГААР 

Үүлэрхэг.  Ахиухан хэмжээний хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Блью Скай зочид буудлын Даймонд танхимд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд үндэсний хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно. 99179899, 86885060
  • Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад орон зайн өгөгдлийн дэд бүтцийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдол” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалт  НҮБ-ын байрны хурлын танхимд болно.Холбоо барих утас 90119120

10.00

  • Хотын захиргааны үүдэнд гэр хорооллын иргэд цуглаж, эсэргүүцлээ илэрхийлнэ
  • “Монгол, ОХУ, Сибирийн бүс нутаг, Казахстан, Болгар, Беларусь улсын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний 21 дэх удаагийн бага хурал  ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болно

11.00

  • MN-Мэдээллийн төвд ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Бэрхшээлгүй орчинд бидний оролцоо” аяныг санаачлан хэрэгжүүлэхтэй холбогдуулж мэдээлэл хийнэ.
  • Нийслэлийн цагдаагийн газраас "Хүчит шонхор" зах дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөрлөг зохион байгуулна.
  • Нийслэлийн ерөнхий боловсролын 62 дугаар сургууль дээр Smilegate компанийн Smilegate global hope school төслийн нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдана.
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын газар автомашингүй өдрийг тохиолдуулан хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор, “Өртөөт марафон”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн марафон “Үзэсгэлэнт улаанбаатарын цом-нэг бүс нэг зам" нэртэйгээр 2018.09.22-нд болох гэж байна. Олон ниийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хэвлэлийн хурал  Спортын төв ордны 4-н давхрын хурлын танхимд болно.
  • 29 дүгээр тусгай сургуулийн сурч боловсрох орчин нөхцлийн талаарх хэвлэлийн хурал монголньюс  мэдээллийн танхимд болно.

12.00

  • Холидэй Инн зочид буудалд Эрэн сурвалжлагыг амжилттай хийх гол түлхүүр нь туршлагатай мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах арга барил юм. Ажлын байран дах бэлгийн дарамт, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид ихэвчлэн чимээгүй өнгөрөх нь бий. Энэ чиглэлээр эрэн сурважлахад сэтгүүлчид мэргэжлийн байгууллага, хуульчидтай хамтран ажилласан туршлага, арга зүйгээ маргааш солилцоно.
  •  Театрын музейд Монгол-Япон эмэгтэй гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийнэ.

13.00

  • Эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийн хүрээнд Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин гардуулна. 99179899,86885060

15.00

  • Мөнгөний Бодлогын Хорооны ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурал Монголбанкны Б байрны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болно. Холбоо барих утас: 88118801, 91992520

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж