Манай улсад эм, эмийн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал тулгамдсан асуудлын нэг болоод байгаа энэ үед Эмийн сорилын лаборатори шинээр байгууллаа. Тус лабораторийн нээлтэд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Ж.Оюун билэг, ДЭМБ-ын Эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Говенд болон албаны бусад төлөөлөгч оролцсон байна.
Уг лаборатори эмийн чанар, биоэмзүйн шинжилгээ хийх зориулалттай. Мөн эмийн үйлчлэх бодисын идэвхийг өвчтөний цус, шээс зэрэг биологийн шингэнээр тодорхойлох орчин үеийн аргыг эмчилгээний практикт нэвтрүүлж байгаагаараа онцлогтой юм байна. Ингэснээр манайд хэрэглэж буй эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, орчин үеийн бүртгэлийн системд өөрчлөлт хийх чиглэлд өөрчлөлт гарч, зардал хэмнэн, мэргэшсэн баг бүрдүүлэх боломжтой болж байгаа аж.
Д.Долгор