Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 9 дүгээр сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Мальта Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулаар томилогдсон О.Эрдэнэдалайд экзекватур гардуулан өгөв.
Дэд сайд Б.Батцэцэг Өргөмжит консул О. Эрдэнэдалайд ажлын амжилт хүсээд Монгол, Мальтагийн хоёр талын харилцаа, худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Бүгд Найрамдах Мальта Улсын тусгаар тогтнолын ой энэ сарын 21-нд тохионо.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ