С.Мөнхчулуун: Нийслэлийн МАН-ыг харлуулж гүтгэх явдал хэрээс хэтэрлээ | News.MN

С.Мөнхчулуун: Нийслэлийн МАН-ыг харлуулж гүтгэх явдал хэрээс хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

С.Мөнхчулуун: Нийслэлийн МАН-ыг харлуулж гүтгэх явдал хэрээс хэтэрлээ

С.Мөнхчулуун: Нийслэлийн МАН-ыг харлуулж гүтгэх явдал хэрээс хэтэрлээ

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлыг есдүгээр сарын 21-нд буюу хоёр өдрийн дараа болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн МАН-ыг харлуулах, нэр хүндийг унагаах зорилготойгоор маш олон гүтгэлэг, дайралтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа талаар Нийслэлийн МАН-ын дэд дарга С.Мөнхчулуун мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Бид хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдэд хүлээцтэй хандсан. Гэвч өнөөдрийн байдлаар “Ноцтой мэдээ” гэдэг сонинд бүтэн 12 нүүрээр Нийслэлийн МАН-ыг харлуулах, гүтгэн доромжлох, Бага хурлын сонгуульд нөлөөлөх зорилготойгоор захиалгат материал нийтлэгдсэн байна. Үүнийгээ манай намын гишүүд, дэмжигчдэд тарааж байгаад харамсаж байна.  Бид уг асуудлаар МАН-ын Хяналтын хороо мөн хууль шүүхийн байгууллагуудад  хандсан байгаа. Одоогоор бидэнд энэхүү гүтгэлгийн шинжтэй сониныг хэн гаргасан, хаагуур тараах тухай мэдээлэл  ирж байна. Энэ төрлийн гүтгэлэг, харлуулалтад бүү автаарай гэж намынхаа гишүүдэд хандан хэлмээр байна.

Мөн Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх сонирхолтой нөхдүүд шударгаар дүрэм журмынхаа хүрээнд өрсөлдөхийг хүсье. Нийслэлийн МАН бол өнөөдөр нийслэлийн засаг захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж, Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлж нийслэлчүүдийнхээ төлөө ажиллаж байгаа байгууллага” гэдгийг тэрбээр тодотгов.

 

"Болор дуран"-аар шалгав.

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-09-19 202.126.89.169

юун нам улсаа бод

Avatar

Төрөө 2018-09-19 59.153.112.173

Нээх олигтой хийсэн юм байхгүй байж юун ч сүржин юм.

Avatar

БУРХАН 2018-09-19 202.126.89.134

УЛСТӨРИЙН НАМУУДАА ХООРОНДОО САЙН ХЭРЭЛДЦГЭЭ ӨМӨӨРСӨН МАГТСАН АЛЬ Ч НАМ ДАРАА ДАХИН ГАРЧ ИРНЭ ГЭЖ БИТГИЙ ГОРЬД

Avatar

zochin 2018-09-19 43.242.243.162

Herees hetrene gej yu baihav harinch daruuhan bn ugtaa bol ta nar shig ulaan luivarchdiig ahij hezeech uls turd irgej iruulmeergui bn namiin ner barisan muusain luivarchid

Avatar

Irgen 2018-09-19 66.181.177.233

Gutgeed bnauu ta narin unenig l bichij,yariad bna mal. mini

Avatar

Зочин 2018-09-19 64.119.17.140

сэлмэн тогимодууд

Avatar

Зочин 2018-09-19 155.4.39.118

ugaavch ug n har bolohoor yana ghev alivaad tsaggui n ygyi bilee

Avatar

Бат-Эрдэнэ 2018-09-19 202.9.42.19

Нөгөө "сэлэм хэний" ах даа.

Avatar

Зочин 2018-09-19 139.5.216.207

UGAASAA HAR YUMIIG YUG NI HARLUULDAG YUM BE LLARAA

Avatar

Албан тушаалын наймаа хязгаараас давсан 2018-09-19 202.9.42.191

Залуу хүн байж мэдсээр байж худлаа яриад. МАН-ын залуучууд авилга, луйвар албан тушаалын наймааны эсрэг тууштай шударгаар тэмцэх цаг болсон. Тэгэхгүй бол авилгачидтайгаа хамт арчигдаж алга болно. Ард түмэн дүнгээ тавьсан.

Avatar

иргэн 2018-09-19 203.91.115.44

бузар булай юмнуудыг харлуулсан ч цайруулсан ч ард түмэнд нүд бий мэдэж байгаа шүү дээ 60 тэрбум нь маш эрчимтэй хэрэгжиж бүр дэндээд цэвэрлэгчийн ажилд ороход хүртэл мөнгө нэхээд сууж байна шүү дээ ми овогт энхболд оо одоо зайгаа тавиад түргэн зайлаач юманд хязгаар гэж байдаггүй бил үү

Avatar

nhnhnhnhnhnhnhnhnh 2018-09-19 103.229.120.246

muriitei togloomiin suljee ajilluuldag duu n hun selemdej har tamhi udaa daraa herglej barigdaad niigemd duulian bolood bsan yu bolson be?uls turch ah n bugdiig n zohicuulaad heregsehgui bolgoson uu?

Avatar

Зочин 2018-09-19 202.126.89.93

Угаасаа хар юмыг яахийх эсвэл цав цмгаан байхад хараар будаад байнууу

Avatar

bbbbnkl 2018-09-19 202.126.89.219

Сэлэмчин хар тамхичин дүүгээ хүмүүжүүлж чадаагүй Мөнхчулуун та ард түмэнд юу хэлэх хэлэхгүйг заагаад яахав

Avatar

Зочин 2018-09-19 103.229.123.65

Та нар 60 тэрбум, газрын наймаа, авилга, МАФ хятад М.Энхболд болон түүний гар хөл, б**с долоогч нараас салсан цагт нэр төр чинь харлахгүй.

Avatar

Зочин 2018-09-19 49.0.141.14

Угаасаа пад хар юмыг.

Avatar

Зочин 2018-09-19 124.158.77.195

үг үсгийн алдаагаа шалгаж тавьж байгаачээ. хэвийн зүйл боллоо. " …бага хурлыг есдүгээр сарын 21-нд буюу хоёр өдрийн дараа болно."

Avatar

Зочин 2018-09-19 202.72.245.209

ХЭН Ч ХАРЛУУЛАХ ХЭРЭГГҮЙ ХАРЛАСААР ПЭДЭН ХАР БОЛЧИХСОН ЮМЫГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж