С.Мөнхчулуун: Нийслэлийн МАН-ыг харлуулж гүтгэх явдал хэрээс хэтэрлээ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

С.Мөнхчулуун: Нийслэлийн МАН-ыг харлуулж гүтгэх явдал хэрээс хэтэрлээ

С.Мөнхчулуун: Нийслэлийн МАН-ыг харлуулж гүтгэх явдал хэрээс хэтэрлээ

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр бага хурлыг есдүгээр сарын 21-нд буюу хоёр өдрийн дараа болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн МАН-ыг харлуулах, нэр хүндийг унагаах зорилготойгоор маш олон гүтгэлэг, дайралтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа талаар Нийслэлийн МАН-ын дэд дарга С.Мөнхчулуун мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Бид хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдэд хүлээцтэй хандсан. Гэвч өнөөдрийн байдлаар “Ноцтой мэдээ” гэдэг сонинд бүтэн 12 нүүрээр Нийслэлийн МАН-ыг харлуулах, гүтгэн доромжлох, Бага хурлын сонгуульд нөлөөлөх зорилготойгоор захиалгат материал нийтлэгдсэн байна. Үүнийгээ манай намын гишүүд, дэмжигчдэд тарааж байгаад харамсаж байна.  Бид уг асуудлаар МАН-ын Хяналтын хороо мөн хууль шүүхийн байгууллагуудад  хандсан байгаа. Одоогоор бидэнд энэхүү гүтгэлгийн шинжтэй сониныг хэн гаргасан, хаагуур тараах тухай мэдээлэл  ирж байна. Энэ төрлийн гүтгэлэг, харлуулалтад бүү автаарай гэж намынхаа гишүүдэд хандан хэлмээр байна.

Мөн Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөх сонирхолтой нөхдүүд шударгаар дүрэм журмынхаа хүрээнд өрсөлдөхийг хүсье. Нийслэлийн МАН бол өнөөдөр нийслэлийн засаг захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж, Нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөрийг биелүүлж нийслэлчүүдийнхээ төлөө ажиллаж байгаа байгууллага” гэдгийг тэрбээр тодотгов.

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж