Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

"Брексит" юу болов?

Урьд нь Брексит /Britain Exit/ төслийг хариуцан ажиллаж байсан сайд Давид Давис ерөнхий сайд Тереза Мейтэй үл ойлголцсоноос болоод ажлаасаа гарсан билээ. Тэгвэл тэрбээр BBC өчигдөр ярилцлага өгчээ.

“Европын холбооны тавьсан саналыг Тереза Мей хүлээн авахгүй. Эргүүлээд Тереза Мейгийн тавьсан саналыг Европийн холбоо хүлээн авахгүй бид одоогоор иймэрхүү л зогсонги нөхцөл байдал дээр ирсэн байна. Энэ хэлэлцээг дахиж шинээр эхлүүлэх хэрэгтэй” хэмээн Давид Давис ярьжээ. Мөн тэрбээр ерөнхий сайд Тереза Мейгийн зүгээс хэрэгжүүлж буй  төлөвлөгөөнд эсэргүүцсэн санал өгөхгүй байх талаар онцолжээ.

Түүнчлэн Их Британийн парламентын гишүүн Жамес Брокеншайр “Бид өөрсдийн байр сууриа өөрчилсөн одоо Европын холбоо байр сууриа өөрчлөх ёстой” хэмээн BBC радиод өчигдөр /2018.09.18/ ярьжээ.

Өөрөөр хэлбэл, Их Британийн ард иргэд Брексит /Britain Exit/ талаар эргэлзэж эхэлсэн бөгөөд хоёр дахь санал хураалт явуулахаар хүсэмжилж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Г. МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж