Газар хөдлөлтөд өртсөн Хоккайдогийн цахилгаан станц хэсэгчлэн ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтөд өртсөн Хоккайдогийн цахилгаан станц хэсэгчлэн ажиллаж эхэллээ

Газар хөдлөлтөд өртсөн Хоккайдогийн цахилгаан станц хэсэгчлэн ажиллаж эхэллээ

Хүчтэй газар хөдлөлтөд өртөж удаан хугацааны туршид ажиллагаа нь саатсан Хоккайдо мужийн хамгийн том нүүрсээр ажилладаг цахилгаан станцын нэгдүгээр станц өнөөдөр өглөө буюу есдүгээр сарын 19-с  хэвийн ажиллаж эхэллээ. Нэгдүгээр цахилгаан станц ажиллаж эхэлснээр Хоккайдо мужийн тэн хагас нь цахилгаантай болж байгаа бөгөөд есөн сарын 6-ны өдрийн газар хөдлөлтөөс үүсэн цаашдаа цахилгааны хомсдол үүсэх вий гэсэн иргэдийн зовнил намжиж эхэлжээ.

Хоёр болон дөрөвдүгээр станцыг удахгүй ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа ба гуравдугаар станц 2005 онд эвдэрсэн байна.Гурван станц зэрэг ажиллах үедээ 1,6 сая киловатт цахилгаан үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар 350 мянган киловатт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байгаа гэж холбогдох хүмүүс хэлжээ. Хоккайдо мужийн захиргаанаас газар хөдлөлт болсноос хойш цахилгааны хэрэглээгээ 30 хувиар бууруулж аль болох цахилгааны хэрэглээгээ багасгаж байгаа тухай мэдээлжээ.

Эх сурвалж: JAPAN TIMES

Н.АМГАЛАНТУУЛ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж