Улаанбаатарт цас орно

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт цас орно

Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна

Улаанбаатарт цас орно

ХАРАНГА!!! ЦАГ АГААРЫН ГАМШИГТ ҮЗЭГДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ МЭДЭЭ:

Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Улаанбаатар хот, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний цас орж,  Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

МАЛЧИД, ТАРИАЛАНЧИД, ХАДЛАНЧДЫН АНХААРАЛД:

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар , 21-22-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 09 дүгээр сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр ахиухан хэмжээний хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул,Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус дулаан, бусад нутгаар  3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 10-15 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хэнтэйн уулсаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө зарим үед 18-20 метр хүрч цасан шуурга шуурна.  Шөнөдөө 0-2 градус хүйтэн,  өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг.  Ахиухан хэмжээний хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж