Эртний Египетийн домын эд зүйлийг авахын тулд хандив цуглуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Эртний Египетийн домын эд зүйлийг авахын тулд хандив цуглуулж байна

Пушкины нэрэмжит Дүрслэх урлагийн музей нэгэн ховор олдворыг өөрийн санд авахын тулд хандив цуглуулж эхэлжээ. Энэхүү үзмэр нь эртний Египетийн домын таяг юм. Өнөөдрийн байдлаар 4,1 сая рублийг цуглуулаад байгааг музейн хэвлэлийн алба Даваа гаригт /2018.09.17/ РИА Новости-д мэдээллээ.

Үзмэрийг өөрийн болгохын тулд зургаан сая рубль хэрэгтэй байгаа юм.

Манай эрины өмнөх XIX-XVIII зуунд хамаарах эл олдвор нь хуучны эд зүйл цуглуулагч Кирилл Данелиид хадгалагдаж байгаа юм.

Усны үхрийн ясаар хийдэг энэхүү таяг нь эртний Египетийн гар учруудын хосгүй бүтээлд тооцогддог. Дэлхийн музейнүүдэд нийтдээ 240 орчим таяг бүтнээрээ, эсвэл үлдэгдэл хэсэг нь байдаг. Кирилл Данийлд байгаа олдвор нь маш сайн хадгалагдаж үлдсэнд тооцогдож байгаа ажээ.

Энэхүү олдвор өмнө нь Австралийн мэс засалч Харли Бэкстерийн цуглуулгад байжээ. 2009 оны есдүгээр сард Харли Бескерийг нас барсны дараа түүний цуглуулгыг Мельбурнын Mossgreen Auctions дуудлага худалдаагаар худалдахад BCC Galleries худалдан авчээ. Харин энэ олдвор 2010 оноос Кирилл Данелиигийн цуглуулганд иржээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж