"Чеченнефтехимпром" компанийг Чеченийн мэдэлд өгөв

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

"Чеченнефтехимпром" компанийг Чеченийн мэдэлд өгөв

"Чеченнефтехимпром" компанийг Чеченийн мэдэлд өгөв

"Чеченнефтехимпром" компанийг Чеченийн мэдэлд өгөх зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан байна.

Зарлигийн дагуу энэ компанийг Чеченийн мэдэлд өгөх ажлыг хоёр сарын дотор багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэгдсэн байна.

Чеченийн Засгийн газар энэ компанийг өөрийн мэдэлд авахын тулд олон жил хөөцөлдсөн юм. Тус компани нь "Роснефть" болон "Грознефтегаз" гэсэн хоёр компанийн хамтын өмч юм. Өнгөрсөн 2017 оны эхээр "Роснефть" өөрийн эзэмшлийн 51 хувиа Чечэньд зарах боломжтой хэмээн мэдэгдсэн юм. "Роснефть" өөрийн 51 хувийн хувьцаа болон өөр бусад өмчөө 12,5 тэрбум рублиэр худалдах санал хэлсэн ч Чеченийн тэргүүн Рамзан Кадыров энэ үнийг “хэтэрхий үнэтэй” гэсэн юм.

Үүний дараа 2017 оны дөрөвдүгээр сард компанийг үр ашигтай ажиллуулах хамтарсан ажлын хэсгийг байгуулсан.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж