Сергей Собянин Москва хотын Захирагчийн үүрэгт ажилдаа орлоо

Хуучирсан мэдээ: 2018.09.20-нд нийтлэгдсэн

Сергей Собянин Москва хотын Захирагчийн үүрэгт ажилдаа орлоо

Сергей Собянин Москва хотын Захирагчийн үүрэгт ажилдаа орлоо

ОХУ-ын нийслэл Москва хотын Захирагчаар сонгогдсон Сергей Собянин есдүгээр сарын 18-ны өдөр үүрэгт ажилдаа орлоо. Москва хотын Захирагчийг сонгох сонгууль энэ есдүгээр сарын 9-ны өдөр явагдаж Сергей Собянин олонхийн санал авч улиран сонгогдсон.

Үүрэгт ажилдаа орох ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч Владимир Путин оролцлоо. Москва хотын өнгө төрх, үзэмж сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж, илүү зочломтгой, илүү тав тухтай болсныг Путин онцоллоо. Боловсролын түвшингийн хувьд дэлхийн зиндаанд хүрсэн амжилтаа бататган, одоо эрүүл мэндийн салбарыг дэлхийн хэмжээнд хүргэх шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.

“Таван жилийн өмнө нийслэл хотыг хөгжүүлэх агуу том төлөвлөгөөг дэвшүүлэн тавьсан. Богино хугацаанд хамгийн хүнд зорилтуудыг хэрэгжүүлж чадахаа харууллаа. Үүний дүнд Москва хотын өнгө төрх, уур амьсгал өөрчлөгдлөө. Иргэдийн амар тайван амьдрах боломж улам бүр бүрдэж байна” хэмээн Путин хэлсэн байна.

Ялангуяа нийтийн тээвэр, тэр дундаа метро өмнө байгаагүйгээр өргөжин тэлж байгааг онцолжээ. Есдүгээр сарын 9-нд болсон сонгуулиар Сергей Собянин сонгогчдын 70,17 хувийн саналыг авсан юм. Түүний төлөө Москвагийн иргэдийн нэг сая 582 мянга 762 иргэн санал өгчээ.

Москва хотын Захирагчаар 18 жил ажилласан Юрий Лужков хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөхөд Собянин 2010 онд анх удаа Москва хотын Захирагчаар томилогдсон. Үүний дараа 2013 оны есдүгээр сард явагдсан сонгуулиар Собянин олны саналаар гарч ирсэн юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж