Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Прага хотноо 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр БНЧУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Милослав Сташектай албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Монгол, Чехийн уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон аялал жуулчлал, иргэний агаарын салбарт хамтран ажиллах боломж бололцоо, Монгол-Чехийн ЗГХХК зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов. Түүнчлэн “Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай”, “Боловсрол, шинжлэх ухааны салбарт залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай”, “Соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохирсонтой холбогдуулан эдгээрийг энэ онд багтаан байгуулахаар ажиллахаа талууд илэрхийлэв.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ