19 компанийн 344,510 хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

19 компанийн 344,510 хувьцаа арилжжээ

19 компанийн 344,510 хувьцаа арилжжээ

2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 344,510 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байллаа. Үүнээс "Ремикон" ХК (RMC+9.72%) болон "Хөх ган ХК (HGN+6.02%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол нэхмэл ХК (MNH-15.00%) болон "Хөвсгөл алтан дуулга ХК (ADU-14.63%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Тендер саналын арилжаагаар "Монголын цахилгаан холбоо" ХК-ийн 7,572 ширхэг хувьцаа 542 төгрөгөөр, ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаас 103,280 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 19951.76 нэгж болж 0.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,324,806,953,100 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж