АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй байна

АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй байна

АНУ-ын Зүүн  эргийн Хойд Каролин, Өмнөд Каролин,  Виржини зэрэг мужид болж буй “Флоренс” хар шуурганы улмаас 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 32 хүн амь үрэгдэж, 500 гаруй мянган иргэн, бизнес эрхлэгчид орон байргүй болж, урьдчилсан тооцооллоор 10 тэрбум ам.долларын хохирол учирчээ. Хар шуурганд нэрвэгдсэн Хойд Каролинд 752 мянга, Өмнөд Каролинд 119 мянган иргэн цахилгаангүй болоод байгаа бөгөөд иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “Флоренс” хар шуурганд өртөөд байгаа мужууд нь байгалийн гамшгийн хэмжээнд хүрснийг зарлаж, яаралтай нэмэлт санхүүжилт олгож, 100 нисдэг тэрэг, 6 сая бэлэн хоол, 4 сая литр цэвэр ус, 730 мянган хөнжил зэрэг тусламж үзүүлэхээр болсноо мэдэгдэв.

“Флоренс” хар шуурганы улмаас эрэг дээрх усны түвшин эрс нэмэгдэж, бороо их хэмжээгээр орж байгаагаас хөрсний гулгалт, үер болох магадлал өндөр байгааг АНУ-ын орон нутгийн засаг захиргаанаас иргэдэд анхааруулж байна.

Вашингтон дахь ЭСЯ-наас ирүүлсэн мэдээгээр одоогийн байдлаар АНУ-д болсон хар салхинд өртсөн болон хохирсон монгол иргэн байхгүй байна.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж