Дели хот хорт утаатайгаа ингэж тэмцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Дели хот хорт утаатайгаа ингэж тэмцэнэ

Дели хот хорт утаатайгаа ингэж тэмцэнэ

Магадгүй зөгнөлт кинон дээрээс л ийм дүр зургийг харж болох байх.  Дубай хотод байрлах архитектурын студи Знера Дели хотын амьсгал боогдом хорт утааг арилгаж агаарыг цэвэршүүлэх 100 метрийн өндөртэй аварга том цамхагуудыг хотын дээгүүр аалзны тор мэт байршуулах төслийг боловсруулжээ. “Утааны төсөл” хэмээн нэрлэсэн энэхүү цамхагууд нь агаар мандал дахь бохирдлыг сорж аван 1,2 миллийн радиуст агаарыг цэвэршүүлэх боломжтой ажээ. ДЭМБ-ын судалгаагаар Дели хот бол дэлхийн хамгийн бохирдолтой хот юм. Үйлдвэрийн хог хаягдал, дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл, цахилгаан станцууд болон залгаа орших Харяана Пунжав зэрэг хотуудад үр тариа маш ихээр шатаадаг зэргээс Дели хотын агаарын бохирдол нэмэгдсээр байна.

Цамхаг бүр өдөрт 3,2 сая куб метр агаарыг цэвэршүүлнэ гэж тооцож байгаа бөгөөд төсөл амжилттай хэрэгжвэл энэ нь агаарыг хэвийн түвшинд байлгаж болно гэсэн үг юм.  Нүүрсний жижиг хэсгүүд шүүлтүүрт хуримтлагдсанаар бетон, хагас металл бэх зэрэг бүтээгдэхүүнүүдийг гаргаж авах боломжтой юм. Энэтхэгийн “Гравики Лаб” компани агаараас ялгаж авсан нүүрснээс агаарын бэх хэмээх шинэ төрлийн түүхий эд гаргаж авах аргыг нээсэн байна. Энэхүү төсөл нь Дэлхийн Архитекторуудын Пестивальд “Ирээдүйд Турших Төсөл” номинацид өрсөлдөж байгаа юм байна.

Эх сурвалж: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж