Ахмад дайчдад орон сууцны түлхүүр гардуулав

Хуучирсан мэдээ: 2010.07.09-нд нийтлэгдсэн

Ахмад дайчдад орон сууцны түлхүүр гардуулав

Монгол Улсын Засгийн газраас 1945, 1939 оны чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчиддаа орон сууц олгож байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Батлан хамгаалах яамнаас 20 ахмад дайчинд орон сууцны түлхүүрийг гардуулан өглөө. Эдгээр ахмад дайчдад 10-р хороолол дахь “Хермес” төвийн хойд талд “ЮП” компанийн ашиглалтад оруулсан орон сууцны түлхүүр гардуулан өгчээ. Манай улсад дайнд оролцсон 1600 гаруй ахмад дайчин байдгаас одоогоор 800 орчим ахмад настанд орон сууц олгоод байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж