Алимаас “Зүү” олджээ

Хуучирсан мэдээ: 2018.09.19-нд нийтлэгдсэн

Алимаас “Зүү” олджээ

-Австралид энэ долоо хоногт өрнөөд буй хорлон сүйтгэх ажиллагаа гаарчээ-

Алимаас “Зүү” олджээ

Австралийн гүзээлзгэнэд зүү нуугдсан хэрэг энэ долоо хоногийн эхээр гарсан бөгөөд үүнээс болж олон хүн гэмтэж мөн гүзээлзгэнэ тариалагч болон борлуулагчдад хүндээр туссан буй. Тэгвэл Австралид энэхүү хэргийн үл мэдэгдэх сэжигтнүүд бусад жимс жимсгэнүүдэд зүү суулгаж эхэлсэн хэрэг бүртгэгджээ.

Австралийн зургаан мужид 25 гаруй хэрэг гүзээлзгэнээс өөр алим, гадил зэрэг бусад жимс жимсгэнэд зүү суулгасан хэргүүдийг цагдаа нар бүртгээд байна.

Одоогийн байдлаар албаныхан энэхүү хорлон сүйтгэх ажиллагааг удирдаж буй гэмт хэрэгтнүүдийг илрүүлж чадахгүйд ард иргэд ихэд бухимдалтай байна. Учир нь дэлгүүрээр борлуулагдаж буй жимс жимсгэнэд хэрхэн яаж энэ зүүнүүд орсон талаар баримт нотолгоо олоход хүндрэлтэй учирч байгаа бололтой. Мэргэжилтнүүд тариалалт, нийлүүлэлт, савлагаа болон хүргэлт зэрэг үе шатуудын алинд сэжигтнүүд нэвтэрч хорлон сүйтгэх ажиллагаа явуулж буй талаар тодруулж чадахгүй байгаа аж. Одоогийн байдлаар цагдаагийн ажилтнууд Австралийн Күийнсландын гүзээлзгэнэ тариалагчдын холбоонд ажиллаж байсан тариалагч хэмээн сэжиглэж байсан боловч бусад мужуудад гарсан нь эргэлзэхэд хүргэсэн.

Күийнсландын захиргаа энэ талаар мэдээлэл өгсөн хүнд 100 мянган австрали доллар буюу 72 мянган ам.доллартай тэнцэх мөнгөн шагнал санал болгож байгаа аж.

“Би холбоонд ажилладаг бүх тариалагчид, нийлүүлэгчид, сав баглаа боогчид болон хүргэгчид тэдний гэр бүлийн өмнөөс бухимдаж байгаагаа илэрхийлж байна. Тэд одоо хэзээд ч ажлаа алдаж болохоор болсон. Энэ бол худалдааны хорлон сүйтгэх ажиллагаа.” хэмээн Күийнсландын гүзээлзгэнэ тариалагчдын холбооны дэд ерөнхийлөгч Адриан Шүлз News.com.au сайтад ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER
Г. МАНДАХ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж