БНХАУ-ын Тянжин хотод “Зуны Давос” хэмээн нэрлэгддэг олон улсын бизнесийн форум 12 дахь удаагаа болж байна. Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч, Давосын чуулганы тэргүүн Клаус Шваб тэргүүтэй удирдагчид, бизнесменүүд энэхүү арга хэмжээнд оролцож буй.
2007 онд анх Далян хотод нээлтээ хийсэн “Зуны Давос” чуулганд дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж, эдийн засаг бизнесийн салбарт амжилт гаргасан бизнесменүүд, нийгмийн зүтгэлтнүүд тэргүүтэй 2000 гаруй эрхэм оролцож, хүн төрөлхтөнд тулгарч буй асуудлуудыг хэлэлцэж, дэлхийн нийтийг хамарсан чухал төсөл, шийдвэрүүдийг гаргахад хувь нэмрээ оруулдаг билээ.
Щвейцарийн Давос хотноо жил бүр уламжлал болгон зохиогддог дэлхийн эдийн засаг, бизнесийн форумыг үндэслэгч Клаус Шваб Хятадын өөрчлөлт шинэчлэлийн 40 жилийн ойгоор тус улсад хүрэлцэн ирж байгаа бөгөөд эдийн засгийн нээлттэй бодлого баримталсан эдгээр он жилүүдэд ард түмний амьжиргааны түвшин илт дээшилж, бизнесийн салбар эрчимтэй хөгжин, ДНБ-ий хэмжээ хэдэн арав дахин нэмэгдсэнийг онцлон өгүүлж байна.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ